Төслийн уралдаанд шалгарсан хоёр оролцогчид 10 сая төгрөгийн батламж гардууллаа

М.Төгөлдөр
2023/04/13

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав гарааны бизнес эрхлэх хүсэлтэй ч босгох өртгөн дээрээ гацаад буй залуусыг дэмжих зорилгоор эргэн төлөгдөх нөхцөлгүй 10 сая төгрөгийн санхүүжилттэй “Амжилтын гараа” төслийн уралдааныг зарласан байна. Уг уралдаанд 18 иргэн материал ирүүлснээс энэ сарын 10-нд аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэн хоёр оролцогчийг шалгаруулжээ. Шалгарсан оролцогчид өнөөдөр (2023.04.12) эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилт болох 10 сая төгрөгийн батламжийг гардуулан өгчээ.

Тодруулбал, тус аймгийн Хэрлэн сумын II багийн иргэн Ж.Батжаргалын “Хэнтийн брэнд багц бүтээгдэхүүн” төсөл, Хэрлэн сумын III багийн иргэн Д.Эрдэнэболдын “Street food” төсөл шалгарсан байна. Эдгээр оролцогч аймаг орон нутагтаа явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг бий болгон, хоолны соёлыг түгээн дэлгэрүүлж, нутгийн брэндийг багц бүтээгдэхүүн болгох замаар өрхийн үйлдвэрлэгчдийн орлогыг нэмэгдүүлэн, жуулчид болоод аймгийнхаа иргэдэд багц бүтээгдэхүүнээр үйлчлэх үйлчилгээг орон нутагтаа дэлгэрүүлэх юм байна.

Харин хог хаягдал ангилан ялгах, дахин боловсруулахтай холбоотой гурван иргэний төслийг тус аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст шилжүүлж төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээнд хамруулах, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.  Мөн хөрсгүй тариалалт буюу улаан буудайн үрийг найм хоногт ургуулж, малын тэжээлийг бэлтгэх төслийг Хүнс хөдөө аж ахуйн газарт шилжүүлж энэ төрлийн бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдтэй холбож өгөхөөр болсон байна. Бусад төслүүдийн хувьд дийлэнх нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс тоног төхөөрөмж авах зорилготой байсан тул төслийн зорилготой нийцэхгүй гэж үзэн хасжээ. Мөн зарим төслийн хувьд нэг удаагийн шинжтэй цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулахад бизнесийн хувьд үр ашигтай биш гэж үзсэн тул хассан байна.

Тус аймгийн Засаг даргын санаачилгаар энэ жил анх удаа хэрэгжүүлж буй уг төслийн уралдааныг цаашид жил бүр зарлаж, бизнес эрхлэх хүсэлтэй залуучуудаа шат дараатайгаар дэмжих юм байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18