Х.Булгантуяа: Би улс төрийн том амлалтууд хэлж болох ч нөгөө талдаа төсөв, НДШ яригддаг учраас асуудалд тооцоололттой хандана

Ц.Цэрэнбадам
2023/04/10

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар шинээр сэлгэн томилогдсон Х.Булгантуяагаас цаг үеийн зарим асуудлаар тайлбар мэдээлэл авлаа. 

Өнгөрсөн хугацаанд Боомтын сайдаар ажиллахдаа ямар ажил хийсэн бэ?

 Боомтын сайдаар гурван сар ажилласан. Энэ хугацаанд БНХАУ-тай хиллэдэг боомтууд хаалттай байж байгаад үе шаттай нээгдлээ. Зарим боомт нь ачаа тээвэр ч хийгдэхгүй байсан боомтуудыг БНХАУ-ын талтай тохирох, төрийн байгууллагуудаа ажилд нь оруулах ажлууд байлаа.

Дээрээс нь зарим боомтууд дээр барилга угсралтын ажлууд явж эхэлсэн. Барилга угсралтын ажил эхэллээ гээд экспорт, импорт зогсож болохгүй. Манай хилийн боомтын захиргааны бүтэж харьцангуй шинэ учраас байгууллагуудын бүтэц зохион байгуулалтыг хэвийн горимд оруулах, аймаг орон нутгаар явж ажилтай нь газар дээр нь очиж танилцах, ГЕГ-ын дарга, ХХГ-ын хилийн аюулгүй байдал, шалган нэвтрүүлэхийн газрын дарга гээд холбогдох хүмүүстэй явж газар дээр нь очиж танилцсан. 

Сэлгэн томилгоо хийгдсэн талаар?

Энэ бол үндсэн хуулиараа ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Тэр асуултыг ерөнхий сайдаас асуух хэрэгтэй байх. Олон тооны дэд бүтцийн ажлууд эхэлсэн байсан? Мэдээж төсөв санхүүжилт нь тавигдсан ажлууд учраас үргэлжилнэ. Энэ удирдлагаас нөгөө удирдлага руу шилжиж байгаа. Тэнд бүхэл бүтэн бүтэц ажиллаж байгаа. Өмнө нь Х.Нямбаатар сайд ч энэ албыг түр орлон гүйцэтгэж байсан. Хамгийн гол нь сая нэг сараас яаралтай сайд томилох шаардлага гарсан нь хилийн боомтууд нээгдэж байхад олон тооны яриа хэлэлцээр хийгдэх шаардлага гарсан. Сая ОХУ-тай хиллэж байгаа хэд хэдэн боомтын ажил манай талд эхэлсэн байгаа. Оросын талд ч эхэлсэн байгаа тул хоёр тал хэлэлцэж боомтоо хаахгүй үйл ажиллагаагаа явуулах ажлын уялдаагаа хангах уулзалтуудыг хийсэн.

Та шинээр авсан сайдын ажлаа хаанаас эхлэх вэ? Цалин нэмэгдүүлэх асуудлаар жагсаал болоод байна?

Мэдээж энэ салбарт овоорсон олон асуудал байгаа. Нэн түрүүнд Нийгмийн даатгалын багц хуулийг өргөн барьсан байгаа. Энэ асуудлыг зайлшгүй шийдэх ёстой. Хэрэв хүүхдийн мөнгийг одоогийнхоос нэмэгдүүлнэ гэх юм бол төсвийн тодотгол хийнэ гэсэн үг. Эсвэл хаврын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулийг батлуулах ажил нэн чухал байна. Хамгийн их хүлээлттэй байгаа хуулийн нэг.

Энэ салбарт хэр мэргэжлийн ажиллаж чадах бол? сангийн яамны хүн байсан учраас хүүхдүүдээс мөнгө харамлаад байх вий? гэсэн эмээлт байна? Та өмнөх сайдуудаас нь түрүүлээд асуучих. Та хэр мэргэжлийн байсан бэ? гээд. Намайг ийшээ сэлгэн томилсон асуудал нь Нийгмийн даатгалын багц хууль гэдэг бол тэр чигээрээ төсөв, тооцоолол байдаг. Мэдээж улс төрийн том амлалт өгөөд, нэмнэ, тараана гэж хэлэх боломжтой. Гэхдээ нөгөө талдаа ахиад л төсвийн орлого, нийгмийн даатгалын шимтгэлийн л асуудал яригддаг шүү дээ. Энэ бол тэр чигээрээ тооцоололтой байдаг учраас тооцоо судалгаан дээр нь сангийн яаманд ажиллаж байсан хүний хувьд ажиллах нь зүйтэй гэж ерөнхий сайд үзсэн. Тэрийгээ ч бас УИХ-ын индэр дээрээс танилцуулсан.



3
angry
0
care
0
haha
2
liked
3
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 1 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 1 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 19 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 19 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 22 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 22 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 22 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр