Л.Оюун-Эрдэнэ: Т.Бадамжунай гэдэг хүн яасан ч их бяртай юм, яасан ч их олон хүнээр нөлөөлүүлдэг нөлөөтэй хүн бэ

Л.Бямбажав
2023/04/08

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар өчигдөр  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг сэлгэн болон шинээр томилох тухай шийдвэрээ танилцуулсан. Ерөнхий сайд танилцуулгадаа, Нийгмийн даатгалын багц хууль, Хуримтлалын нэгдсэн сан, Баялгийн сангийн багц хууль Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж, Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбооны гурван талт хэлэлцээрийг олон улсын жишигт нийцүүлэн шинэ түвшинд гаргах, төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн зөрүүг арилгах цогц шинэчлэл хийх зэрэг тухайн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Сангийн дэд сайд болон Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй туршлага нь нийцнэ гэж үзэж, түүнчлэн тус салбарыг эмэгтэй улс төрч удирдах нь илүү дэвшилттэйг харгалзан Хүрэлбаатарын Булгантуяаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэснээ дурдлаа. Мөн тэрбээр, Байгаль орчин, ногоон хөгжлийн болон Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар төрд ажилласан, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн корридорын яриа хэлцлийг ахиулах чиглэлээр ажилласан улс төрийн туршлагыг нь харгалзан үзэж Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар Буяагийн Тулгыг томилж буйгаа танилцуулсан.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Сангийн яаманд ажиллаж байсан учраас яаж мөнгө хэмнэх вэ гэдгийг бодох байх. Хүүхдүүд, ээжүүдээс мөнгө битгий харамлаарай. Мөнгө бол байгаа. Тусламж хэрэгтэй байгаа хүмүүсээ зоригтой хамгаалж, ажиллаарай гэж хүсэж байна" гэв.

 

Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулахдаа тэрбээр  "Хулгай, эдийн засгийн өсөлт хоёр нэг зүйл болоод байна. Т.Бадамжунай гэж хүн ирснээс хойш сүүлийн хоёр хоног "Хулгайтай тэмцэх чинь буруу юм байна. Өрөвдөж хайрлах ёстой юм байна. Засгийн газар эдийн засгийн асуудлаа шийдээд л чимээгүй явж бай. Ажнай Бат-Эрдэнэ рүү дайраад байдаг буруу. Нүүрснийхээ хулгайтай тэмцэх нь ч буруу юм байна. Тэр Т.Бадамжунайг барьж авч ирээд яах нь вэ, хөөрхий" гэсэн ийм зохион багуулалттай зүйл их явлаа. Бид ингэж ухармааргүй байгаа юм, улстөржиж болно. Гэхдээ улс төрийн ямар ямар шийдвэр гарч, хөшигний ард юу юу болж байгааг Монголын ард түмэн мэдэж байгаа. Би үүнээс ухрахгүй. Иргэддээ авлигачдын PR-т битгий автаарай гэж уриалмаар байна. Авлигачид биднийг өрөвдөөгүй шүү. Бид өрөвдөж, уучилж, ухарч болохгүй. Ингэж байж бид хамтдаа системийн авлигын ард гарна. Сүүлийн үед жагсаал цуглаан идэвхижлээ. Т.Бадамжунай гэдэг хүн яасан ч их бяртай юм. Яасан ч их олон хүнээр нөлөөлүүлдэг нөлөөтэй хүн юм.  Авлигатай тэмцэх нь Засгийн газарт Үндсэн хуулиар олгогдсон ажил. Уул уурхай салбараас шимэгчилж амьдардаг, хязгааргүй баяжсан, шүүхийг худалдаж авсан нөхөдтэй нам харгалзахгүйгээр тэмцэнэ" гэв.


3
angry
1
care
3
haha
62
liked
4
love
3
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18