Л.Энх-Амгалан: Боловсролын зээлийн сангаас 27 тэрбум төгрөгийн зээл авсан 230 хүн сураггүй байна

Л.Бямбажав
2023/04/07

Боловсролын зээлийн сангаас олгосон санхүүжилттэй холбоотой  мэдээллийг салбарын сайд нь  өнөөдөр /2023.04.07/ өглөө. 


Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Боловсролын зээлийн сангаас өнөөдрийг хүртэл олгогдсон зээл тэтгэлгүүд, чөлөөлөгдсөн хүмүүс ямар байдлаар чөлөөлөгдсөн нэгдсэн ойлголтыг хүргэж байна. Юу болоод өнгөрөсөн бэ, цаашид энэ сангийн мөнгийг хэрхэн олгох вэ гэдэг мэдээллийг тодорхой өгье.

1997 оноос хойш Боловсролын зээлийн сан ажиллаж эхэлсэн. Ингэхдээ давхардсан тоогоор 1.2 сая суралцагч буцалтгүй тусламж, тэтгэлэг авсан. Үүнд нэг их наяд 638 тэрбум төгрөг зарцуулагдсан. Харин дотоодын оюутнуудад олгосон хөнгөлөлттэй зээлийг 169.641 оюутан авсан. Үүнд 40 тэрбум төгрөг зарцуулагдсан. Мөн  оюутны хөгжлийн зээлийг 53.592 суралцагч авсан бөгөөд 78 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ.

 Нийтдээ оюутны зээлээс олгогдсон нэг их наяд төгрөгийн зээлийн 761 тэрбум төгрөг буюу 76 хувь нь дотоодын зээлд зарцуулагдсан. 

Өнөөдрийн байдлаар гадаадын өндөр хөгжилтэй оронд сурсан магистр, докторантурын тоо 1867 байна. Үүнээс гэрээний үүргээ биелүүлээгүй татвар төлөгчдийн 27 тэрбум төгрөг мөнгийг эрсдэлд оруулсан 230 оюутан байгаа. Энэхүү оюутнуудын нэрсийг зарласан" гэв.

 Тодруулбал, 

  • 34 - төлж байгаа
  • 39 - одоо суралцаж байгаа
  • 40 - гэрээ цуцалж зээлээ буцаан төлсөн
  • 230 - гэрээний үүргээ биелүүлээгүй, эрж хайж байгаа,
  • 634 - гэрээ хэрэгжиж байгаа
  • 890 - суралцагч чөлөөлөлтөд хамрагджээ. 


Гэрээний үүргээ биелүүлээгүй, сураггүй болсон 230 хүн Монголын төрд 27 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэсэн үг. 

 Монгол Улсын оролцдоггүй сонгон шалгаруулалт байдаг аж. Тухайн улсын Засгийн газар оюутнаа сонгон шалгаруулж авдаг. Харин манай улс гэрээний дагуу үлдэгдэл төлбөр эсвэл амьдрах зардлыг олгодог аж. Үүнд, -Японы Засгийн газрын тэтгэлэг -Австралийн Засгийн газрын тэтгэлэг -БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг -ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг -БНТУ-ын Засгийн газрын тэтгэлэг -БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлэг -Чехийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр. Эдгээрийн сонгон шалгаруулалтад манай улсын оролцоо байхгүй. 

Харин хамтарч сонгон шалгаруулалт хийдэг

-АНУ-ын фулбрайтын тэтгэлэг

-ИБУИНХУ-ын чевнингийн тэтгэлэг

-Унгарын тэтгэлэг

-Польшийн тэтгэлэг

-Вьетнамын тэтгэлэг

-Лаосын тэтгэлэг. Эдгээрийн сонгон шалгаруулалтад яам оролцдог учраас гадны нөлөө ордог байхыг үгүйсгэхгүй гэв. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18