Ц.Идэрбат: Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өрийг барагдуулах талаар эрчимтэй ажилламаар байна

Л.Бямбажав
2023/04/07

УИХ-ын чуулганы /2023.04.07/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэв. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.


УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Монгол Улсын хөгжлийн ялангуяа ХАА-н хүнсний аюулгүй байдлын тал дээр ХХААХҮ-ийн яамнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үүнийг хөгжүүлэхийн тулд гаргасан сангууд үндсэн үүргээ биелүүлж чадаж байна уу гэдэг асуудал яригдаж байна. УИХ-ын гишүүн болсноос хойш нийгэмд яригдаад буй, хяналт шалгалтаар илрээд байгаа сангууд, мөнгөний асуудлыг сонсох нь ээ, айхтар юм сонсогдох юм. Хөгжлийн банк тойрсон 1,8 тэрбум төгрөгийн асуудал гэх мэт.Хөдөө аж ахуйг дэмжих санг корпораци болгосноор тухайлсан ямар үр дүн гарах вэ. Үүн дээр эргэлзээтэй асуудлууд байна. Корпораци болгохоосоо илүүтэйгээр өр барагдуулах алба нээмээр санагдах юм. 

Учир нь өр авлагынхаа асуудлыг цэгцлээд, үүний дараагаар корпораци болох нь зүйтэй. Хөгжлийн банкны сонсголыг маш амжилттай зохион байгуулсан. Төр сан байгуулаад, үүнээсээ зээл олгох нь “Хүрээний бузрыг ухвал далай” гэдэгтэй утга адил. Нэг ёсондоо хөдөө аж ахуйг дэмжих санд төр өөрөө зээл өгөөд эхлэхээр л буруудаад байна. Төр өөрийнхөө хажууд мөнгө эргэлдүүлэх шаардлага байна уу, арилжааны банкуудаараа дамжуулан хүү бага, хөнгөлөлттэй зээлүүдээ өгөөд явах нь зүйтэй болов уу" гэлээ.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18