"Мэргэжлийн бус эмч нарын буруугаас болж охин минь амиа алдлаа"

Л.Бямбажав
2023/04/07

Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг 3 настай охинд буруу эмчилгээ хийснээс болж амиа алдсан охины аав Г.Энхбилэг мэдээлэл хийлээ. 


 Г.Энхбилэг хэлэхдээ тэрбээр " БГД-ийн нэгдсэн эмнэлэг ханиад хатгаагаа эмчлүүлэхээр очсон охиныг минь гэдэсний ханиад хэмээн оношилж, долоон хоногийн дараа нас барсан. Миний охин нэгдүгээр сарын 15-нд нас бараад, ажил явдал нь 18-нд болсон. Ингээд 20-ны өдөр БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчид "Эмнэлгийн камерын бичлэгийг хурдан авмаар байна. Энэ чухал нотлох баримт" гэж хэлж байсан. Ингээд хоёрдугаар сарын 1-нд цагдаадаа албан тоотоор өргөдөл өгөөд эмнэлгийн давхруудын бичлэг, охин маань эргэлтээр ээжтэйгээ уулзаад алхаж байгаа, эм тариандаа алхаад явж байгаа бичлэг зэргийг авах хүсэлтээ өгсөн. Гэтэл эмнэлгийн зүгээс "Манай эмнэлгийн камерууд бичлэг хийдэггүй" гэх хариулт өгсөн.Уг нь эмнэлэгт эмчлүүлж байхад, сувилагчийн өрөөний үүдэнд эм тариандаа очерлож байхад "Битгий камерт өртөөд бай. Наашаа бол. Цаашаа бол" гээд л байдаг байсан. Сая үүдээр нь ороход ч хяналтын камерын бичлэгүүд нь ажиллаж байна. Тийм байтал миний охины хэвтэн эмчлүүлж байх хугацааны бичлэг байхгүй. Манай камерууд бичдэггүй гэж байгаад нь маш их гомдолтой байна. Би цагдаад гомдолтой байгаагаа хэлсэн. ЭМЯ-нд ч энэ асуудлыг яаралтай шийдэж өгнө үү гэж гомдол өгсөн.

 Миний охин өмнө нь эмнэлэгт хэвтэж байгаагүй. Анх удаа энэ эмнэлэгт хэвтээд л хариуцлагагүй эмч нарын буруу үйл ажиллагаанаас болоод амиа алдсан. Бие нь хүндрээд байхад тариануудаа улам ар араас нь шахаад, таарахгүй тариа, антибиотек 2-3-аар нь хийчихсэн байгаа юм. Анх эмнэлэгт ирэхдээ хөлөөрөө алхаад л явж байсан" гэлээ.



0
angry
1
care
0
haha
0
liked
2
love
31
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18