ХААН Банк үнэт цаасны танилцуулга арга хэмжээ зохион байгууллаа

Л.Бямбажав
2023/04/07

Банкны салбарын реформын хүрээнд Монголын хамгийн том банк болох ХААН Банк IPO хийж, олон нийтэд нээлттэй компани болохоор үнэт цаасны танилцуулга арга хэмжээгээ нийслэлд болон Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Хөвсгөл аймагт өчигдөр /2023.04.06/нэгэн зэрэг зохион байгуулж, Монголын олон нийтийн радио телевиз орон даяар шууд дамжууллаа.

32 жилийн түүхтэй, санхүүгийн хүчирхэг үзүүлэлт, найдвартай байдлаараа харилцагчдынхаа итгэлийг бүрэн хүлээж, банкны салбарын нийт активын гуравны нэгийг дангаар бүрдүүлж чадсан, Монголын хүн амын 82 хувьд хүрч үйлчилдэг үндэсний хэмжээний хамгийн том банк ХААН Банк нэгж хувьцааныхаа үнийг 959 төгрөгөөр үнэлж, нийт хувьцааныхаа 10 хувьтай тэнцэх хэмжээний буюу 191,219,800 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгон, нийт 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж буй.

“Шангри-Ла Улаанбаатар” зочид буудлын Хүндэтгэлийн хүлээн авалтын танхимд зохион байгуулсан тус арга хэмжээнд 800 гаруй гаруй иргэн, хөрөнгө оруулагчид оролцож, ХААН Банкны цаашдын стратеги төлөвлөгөө, бизнесийн үйл ажиллагаа, дижитал шилжилтийн талаар болон нийтэд санал болгож буй үнэт цаасны талаар мэдээлэл авч, улмаар үнэт цаас гаргагч, аудит, үнэлгээ болон хуулийн зөвлөх, андеррайтераар ажиллаж буй байгууллагуудаас сонирхсон асуултууддаа хариулт авлаа.

ХААН Банк ийнхүү нээлттэй компани болж, хөрөнгийн зах зээлд хөл тавьснаар Монголын хөрөнгийн биржийн түүхэн дэх хамгийн том IPO болж байгаагаараа онцлог бөгөөд тус бирж дэх хамгийн өндөр үнэлгээтэй компани болох юм.

ХААН Банкны хувьцааг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд “БиДиСек ҮЦК” ХК тэргүүлэх андеррайтераар, “Таванбогд капитал ҮЦК” ХХК дэд андеррайтераар ажиллаж байна.

Та бүхэн манай андеррайтеруудаас гадна өмнө нь данс нээлгэсэн үнэт цаасны бусад компаниудад хандан захиалга өгч болно. Хэрэв та ХААН Банкны харилцагч бөгөөд онлайн бүртгэлийн үйлчилгээний гэрээтэй бол үнэт цаасны дансгүй байсан ч https://ipo.khanbank.com сайтаар хандан захиалга өгөх боломжтойг дуулгая.

ХААН Банкны хувьцааг авахаар сонирхож буй эрхэм хөрөнгө оруулагч та бүхэн хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://ipo.khanbank.com  цахим хуудас болон банкны вэбсайт, сошиал сувгуудад хандан авах боломжтой. Мөн ажлын өдрүүдэд та өөрт ойр байрлах ХААН Банкны салбар нэгж, эсвэл Үйлчилгээний нэгдсэн төвийн 1800-1917  лавлах утсаар холбогдон банкны  ажилтнуудаас мэдээлэл зөвлөгөө авах боломжтой.

ХААН Банкны үнэт цаасны танилцуулга өдөрлөг амралтын өдрүүдэд буюу 4-р сарын 8, 9-нд “Шангри-Ла молл”-д болон ХААН Банк цамхагт бүтэн хоёр өдрийн турш болох тул та бүхэн хувьцаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, сонирхсон асуулт, зөвлөгөө мэдээлэл аваарай.



ХААН Банк үнэт цаасны танилцуулга арга хэмжээ зохион байгууллаа
ХААН Банк үнэт цаасны танилцуулга арга хэмжээ зохион байгууллаа
ХААН Банк үнэт цаасны танилцуулга арга хэмжээ зохион байгууллаа
ХААН Банк үнэт цаасны танилцуулга арга хэмжээ зохион байгууллаа
ХААН Банк үнэт цаасны танилцуулга арга хэмжээ зохион байгууллаа
ХААН Банк үнэт цаасны танилцуулга арга хэмжээ зохион байгууллаа

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18