Д.Мөнх-Эрдэнийн нагац эгч Ж.Энхтуяа: Улс төрийн захиалгаар дүүг маань яллачихлаа

М.Төгөлдөр
2023/04/06

Консул асан Д.Мөнх-Эрдэнийн эрүүгийн хэргийн шүүх хурал СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурван өдөр үргэлжилж, шүүх шийдвэрээ гаргалаа. 

Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал олгож их хэмжээний хохирол учруулж бүлэглэсэн, нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн, хүний нэр төр, алдар хүндэд халдаж худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцож, Д.Мөнх-Эрдэнийг 4 жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэх, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасах шүүхийн шийдвэр гарлаа. Түүний нагац эгч Ж.Энхтуяа "Миний дүүг Ц.Нямдоржийн захиалгаар 90 хоног яллаж яллачихаад 4 жилийн хорих ял оноож байна. Би та нарыг яаж явахыг чинь харна. Үр хүүхдүүд нь хүлээж байхад, хэлэх ч үг олдохгүй, гомдолтой байна" гэлээ. 


Түүнийг консулаар ажиллаж байхад нь 76 мкв гурван өрөө орон сууцаар хангаж байхад ӨМӨЗО-ны Хөх хот дахь Сайхан дүүрэгт байрлах 200 мкв гурван өрөө орон сууцыг иргэн н.Баттай түрээсийн гэрээ байгуулж 92 сая төгрөгийг төсвийн мөнгөөс олгосон, мөн хуурамч материал бүрдүүлж өөрийн хүүхдүүддийн сургалтын төлбөрт 42 мянган юань буюу 15 сая төгрөгийг төлсөн мэтээр мөнгө гаргуулж өөрийн эхнэрт өгсөн, 2018 онд дэд консул н.Батзоригт 1,7 сая төгрөг олгохоос 700 мянган төгрөг илүү олгож 2,5 сая төгрөг олгосон, мөн Адьшаа Бямбаад 1,3 сая төгрөг олгохоос 300 мянган төгрөг илүү олгосон, мөн эхнэртээ 551 мянган төгрөг илүү олгосон, мөн 2021 оны 10 сарын 21-ны өдөр Даваагийн Мөнх-Эрдэнэ гэх хаягнаас Ц.Нямдорж гуайн нууц амраг Соёлын яамны хуурамч дүгнэлт гаргадаг ТНБД асан С.Оюунбилэг хэмээх нийтлэлийг гаргасан нь хохирогч С.Оюунбилэгийн нэр хүндэд халдаж, хуурамч мэдээлэл олон нийтэд тараасан, Гадаад хэргийн яам руу хүч хэрэглэн эсэргүүцсэн, "Евро сервис" ХХК-ний захирал Ганбаяртай бүлэглэж Залаатын аманд 0.35 га талбайг ашиглах хугацаа сунгах гэрчилгээ гаргуулж бусдад давуу байдал олгох зорилгоор УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн ОНХХ-ийн даргаар ажиллаж байсан Б.Эрдэнэбаярт 30 сая төгрөгийн хахууль өгсөн эдгээр нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд тогтоогдож байна хэмээн шүүхээс үзсэн юм. 

Д.Мөнх-Эрдэнийн үйлдлийн улмаас 112 сая төгрөгийн хохирол учирсан, үүнээс 82 сая төгрөгийг Д.Мөнх-Эрдэнээр гаргуулж улсын төсөвт олгох, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 20 сая төгрөгийг Эрдэнэбаяраас гаргуулах, мөн 10 сая төгрөгийг Д.Мөнх-Эрдэнээс гаргуулан улсын орлого болгохоор тус тус шийдвэрлэжээ.


5
angry
1
care
5
haha
6
liked
0
love
3
sad
12
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 3 цагийн өмнө
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 3 цагийн өмнө
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 4 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 22 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 22 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 23 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ Өчигдөр
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа Өчигдөр
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ Өчигдөр
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ Өчигдөр
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 29 градус дулаан байна Өчигдөр
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 2025/06/19
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 2025/06/19
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2025/06/19
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 2025/06/19
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 2025/06/19
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 2025/06/19