Д.Амарбаясгалан: Ерөнхий боловсролын сургуульд Хүүхэд хөгжил, хамгааллын алба байгуулна

М.Төгөлдөр
2023/04/06

“Хүүхэд хөгжил, хамгаалал-Сургуулийн нийгмийн ажилтан” Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудын зөвлөгөөнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон холбогдох албаныхан оролцож байна.

Сургуулийн орчин дахь хүүхэд хөгжил, хамгаалал болон нийгмийн ажилтны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, гарц шийдлийн талаар ярилцлаа. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хүүхдийн эрхийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, түүнчлэн хүүхэд гэр бүлтэй анхан шатанд ажилладаг нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоо, тэдний нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын баталгааг хангах эрхзүйн орчныг сайжруулах зорилгоор Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д  энэ оны зургадугаар сард багтаан өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг хэллээ. Боловсролын нийгмийн ажилтны ажлын ачаалал өндөр байгаа учраас үйл ажиллагааны нийтлэг жишигт өөрчлөлт оруулж хүүхдийн нас, хөгжлийн онцлог, ялгаатай байдал, хэрэгцээ сонирхолд нийцүүлсэн байдлаар бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшин тус бүрд суралцагчийн тоог харгалзан нийгмийн ажилтны орон тоотой байхаар зохицуулалт хийхээр судалж байна гэлээ. Мөн хүүхдийн хөгжил, хамгааллын чухал бүрэлдэхүүн болох ерөнхий боловсролын сургуульд “Сургуулийн хүүхэд хөгжил, хамгааллын алба” гэсэн албан ёсны бүтцийг бий болгож, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч, хоол зүйч, номын санч, анги удирдсан багш нарын хамтын ажиллагааг сайжруулах асуудлыг судалж байна гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан УИХ-д өргөн барьсан Боловсролын тухай багц хуулийн төсөлд нийгмийн ажилтнууд ерөнхий боловсролын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад орох боломжтой байхаар тусгасныг тэмдэглэлээ. Боловсролын санхүүжилтийн тогтолцоог өөрчилж, хүүхэд бүрд олгож байгаа хувьсах зардлыг сургуулийн орчныг сайжруулах, хүүхэд хөгжилд зарцуулах зэргээр зөвхөн хүүхдэдээ зарцуулагддаг байхаар хуулийн өөрчлөлт хийж байгааг онцлов.


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18