Гэм буруугийн дүгнэлт: Д.Мөнх-Эрдэнийг гэм буруутайд тооцож 92 сая төгрөгийг гаргуулан улсын орлого болгоно гэв

М.Төгөлдөр
2023/04/06

Түүнийг консулаар ажиллаж байхад нь 76 мкв гурван өрөө орон сууцаар хангаж байхад ӨМӨЗО-ны Хөх хот дахь Сайхан дүүрэгт байрлах 200 мкв гурван өрөө орон сууцыг иргэн н.Баттай түрээсийн гэрээ байгуулж 92 сая төгрөгийг төсвийн мөнгөөс олгосон, мөн хуурамч материал бүрдүүлж өөрийн хүүхдүүддийн сургалтын төлбөрт 42 мянган юань буюу 15 сая төгрөгийг төлсөн мэтээр мөнгө гаргуулж өөрийн эхнэрт өгсөн, 2018 онд дэд консул н.Батзоригт 1,7 сая төгрөг олгохоос 700 мянган төгрөг илүү олгож 2,5 сая төгрөг олгосон, мөн Адьшаа Бямбаад 1,3 сая төгрөг олгохоос 300 мянган төгрөг илүү олгосон, мөн эхнэртээ 551 мянган төгрөг илүү олгосон, мөн 2021 оны 10 сарын 21-ны өдөр Даваагийн Мөнх-Эрдэнэ гэх хаягнаас Ц.Нямдорж гуайн нууц амраг Соёлын яамны хуурамч дүгнэлт гаргадаг ТНБД асан С.Оюунбилэг хэмээх нийтлэлийг гаргасан нь хохирогч С.Оюунбилэгийн нэр хүндэд халдаж, хуурамч мэдээлэл олон нийтэд тараасан, Гадаад хэргийн яам руу хүч хэрэглэн эсэргүүцсэн, "Евро сервис" ХХК-ний захирал Ганбаяртай бүлэглэж Залаатын аманд 0.35 га талбайг ашиглах хугацаа сунгах гэрчилгээ гаргуулж бусдад давуу байдал олгох зорилгоор УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн ОНХХ-ийн даргаар ажиллаж байсан Б.Эрдэнэбаярт 30 сая төгрөгийн хахууль өгсөн эдгээр нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд тогтоогдож байна хэмээн шүүхээс үзлээ. 


Д.Мөнх-Эрдэнийн үйлдлийн улмаас 112 сая төгрөгийн хохирол учирсан, үүнээс 82 сая төгрөгийг Д.Мөнх-Эрдэнээр гаргуулж улсын төсөвт олгох, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 20 сая төгрөгийг Эрдэнэбаяраас гаргуулах, мөн 10 сая төгрөгийг Д.Мөнх-Эрдэнээс гаргуулан улсын орлого болгохоор тус тус шийдвэрлэжээ. 


7
angry
0
care
4
haha
1
liked
2
love
4
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18