“Барааг дотоодод болон гадаадад боловсруулах горим”-ыг хэрэгжүүлэх асуудлаар Зүүн хойд азийн орнууд уулзлаа

М.Төгөлдөр
2023/04/06

Зүүн хойд Азийн болон Түмэн голын их сав газрын бүс нутгийн, ялангуяа хөдөө аж ахуй, эрчим хүч, байгаль орчин, аялал жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалт, тээврийн салбарын интеграци, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хөхүүлэн дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс анх 1991 онд санаачилсан засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Их түмэн санаачилга (ИТС) нэгдэл нь одоогийн байдлаар БНХАУ, БНСУ, Монгол Улс, ОХУ гэсэн дөрвөн гишүүн оронтой.

Монгол Улсын Гаалийн байгууллагаас “Барааг дотоодод болон гадаадад түр хугацаагаар боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горимын тусламжтай жижиг дунд үйлдвэрлэлийн экспортыг дэмжих” төслийг 2019 онд санаачилж, өдгөө ийнхүү биеллээ олж талууд анхны уулзалтаа хийж байна.

Тус хөтөлбөрийг БНСУ-ын Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж (ИААН)-ийн холбоо, БНСУ-ын Мөрөөдлийн гаалийн алба, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн БНХАУ дахь салбар, ИТС-ийн Нарийн бичгийн даргын газар болон Монголын гаалийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.

Уулзалтаар гишүүн орны гаалийн байгууллагууд “Барааг дотоодод болон гадаадад боловсруулах горим”-ыг хэрхэн хэрэгжүүлж буй туршлага солилцон, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцаж байна.

Мөн БНСУ-ын ИААН-ийн холбоо Гаалийн ерөнхий газрын төлөөлөл хоёр орны гаалийн байгууллагын хооронд байгуулсан “ИААН-ийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах, түүний дотор хөтөлбөрийн үр нөлөөг сайжруулах замаар эдийн засгийн өрсөлдөх чадварыг дэмжих чиглэлээр цаашид хэрэгжүүлэхээр ярилцжээ.

Эх сурвалж: Монголын гааль 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18