Халтиргаанаас сэргийлж 266 тонн бодис, 250 тонн давс цацжээ

Н.Мижидмаа
2023/04/02

Нийт нутгаар хүйтэрч, дөрөвдүгээр сарын 1-нээс нийслэл хот орчмоор цас орж, цаг агаар хүндэрсэн тул холбогдох албаныхан шаардлагатай арга хэмжээг авч, газар дээр нь ажилласан байна. Тухайлбал, цас орж эхэлснээс хойш нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компани, гэрээт аж ахуйн нэгж, байгууллагуудаас нийт 190 ажилтан тусгай‌ зориулалтын 45 машин, техниктэйгээр уртасгасан цагаар ажилласан байна.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.МӨНХЦЭЦЭГ:

-Дөрөвдүгээр сарын 1-ний 17:00 цагаас цас орж эхэлсэн. Манай байгууллагын хувьд хариуцсан зам, талбайд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн арга хэмжээг авч ажилласаар байна. Өнөөдрийн хувьд цас хайлж шавхай татах, халтиргаа нэмэгдэх төлөвтэй тул зам талбайн үйлчлэгч нар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна гэлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.БАЯРАА:

-Цаг агаарын байдал хүндэрсний улмаас даваа гүвээний, мөн зарим томоохон замын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, цас цэвэрлэх техникүүдийг 24 цагаар ажиллуулсан. Одоогоор эдгээр замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна гэсэн юм.

Мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд дулааны шугам задарсан тул холбогдох албаныхан ажиллаж гэмтлийг зассан байна. Тодруулбал, нийт 44 блок, 1000 орчим айл өрх, 100 гаруй аж ахуй нэгжийг дулаанаар хангадаг сүлжээнд гарсан гэмтэл дээр холбогдох газрын 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, шугамыг солив.

Дөрөвдүгээр сарын 2-ны 12:00 цагийн байдлаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компани, гэрээт аж ахуйн нэгж, байгууллагуудаас нийт зам талбайн 818 үйлчлэгч тусгай зориулалтын 120 машин, техниктэй ажиллан цас арилгаж, 266 тонн бодис, 250 тонн давс цацлаа. Цас арилгах, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажил үргэлжилсээр байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 18 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 19 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 20 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 20 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 20 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 21 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 21 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 21 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27