Шатахуун, сумны үнэ эрс өссөн тул эзэнгүй нохой, муур устгах ажлын тарифыг шинэчлэв

Л.Бямбажав
2023/03/31

НИТХ-ын ээлжит бус X хуралдаанаар өчигдөр /2023.03.31/ нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцжээ. Энэхүү нэмэлт тодотголын хүрээнд 108 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

 Үүнд төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд авах чиглэлээр 14 байршлын 93.5 га газарт, газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчил арилгах, газрын төлбөрийг нэмэгдүүлэх хүрээнд 43 байршлын 1010 га газарт, нийтийн эдэлбэрийн байршил, хэмжээг тогтоох чиглэлээр 50 байршлын 7.2 га газарт арга хэмжээ авч хэрэгжүүлэх аж. 

 Мөн нөхөн олговортой газар чөлөөлөх чиглэлээр дөрвөн арга хэмжээг төлөвлөөд буй. Харин барилга байгууламжийн газрыг чөлөөлөх хэсэг гурван байршлын 0.3 га газарт, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн газрыг чөлөөлөх чиглэлээр нэг байршилд арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. 

Уг асуудлаар төлөөлөгчид байр сууриа илэрхийлэн, санал хэлсний дүнд нэмэлт өөрчлөлтийг редакцын засвартайгаар батлахаар болов. Тухайлбал, газрын цахим өмчлөлтэй холбоотойгоор иргэдийн эрх ашгийг хамгаалах, тусгай хамгаалалттай газрын өмчлөлийн давхцалыг арилгах тэргүүтэй асуудлаар төлөөлөгчдийн саналуудыг тусган оруулахыг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан онцоллоо.

Энэ удаагийн хуралдаанаар эзэнгүй нохой, муур устгах ажлын нэгж тарифыг шинэчлэх асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар баталжээ. 

Эзэнгүй нохой, муурын тоо толгойг цөөлөх хүрээнд галт зэвсгээр устгах ажлыг тусгай зөвшөөрөл бүхий компаниар гүйцэтгүүлдэг. Гэвч сүүлийн жилүүдэд шатахуун, сумны үнэ эрс өссөн, мөн нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээ, нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн зэрэг хүчин зүйлээс шалтгаалан өмнөх тарифаар гүйцэтгэх боломжгүй болсныг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа тэмдэглэв. Тиймээс эдгээр нөхцөл байдалтай уялдуулан нохой, муур устгах ажлын нэгж тарифыг шинэчлэн батлах шаардлага үүсээд буйг тэрбээр онцолсон. Эзэнгүй нохой, муурын тоог цөөлөх өөр шийдэл олох, үржил хязгаарлах аргуудыг нэвтрүүлэх, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх зэрэг саналыг төлөөлөгчдийн зүгээс дэвшүүлж байв.

Мөн “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн усны барилга байгууламжийн инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга, байгууламжийн төлөвлөлт, ашиглалт хамгаалалтын зурвас, ашиглалт, засвар үйлчилгээний журмын тухай болон Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл батлах тухай болон бусад  асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18