ТАНИЛЦ: Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг хэдэн гишүүний саналаар "явуулсан" бэ

Л.Бямбажав
2023/03/30

Нүүрсний хэрэгт холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП Б.Жаргалсайхан өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын даргад  ирүүлсэн. 

Уг асуудлыг ажлын тав хоногт багтаан хэлэлцэх хуулийн дэгтэй учраас өнөөдөр /2023.03.30/чуулганы нэгдсэн хуралдаанаар  бүтэн найман цаг хаалттай хэлэлцэн шийдвэрлэлээ. УИХ-ын чуулганаас өмнө өчигдөр шөнө дөл хүртэл УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо мөн УИХ-ын Хуульзүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо тус тус хаалттай хуралдаж, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ,  Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж улмаар УИХ-ын чуулган руу оруулсан. 

Тэгвэл УИХ-ын чуулганы хуралдаанд нийт 65 гишүүн оролцож, дээрх асуудлыг хэлэлцсэн бөгөөд гишүүдийн олонх нь Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатар гишүүнийг үлдээхээр санал өгчээ. 

Санал хураалт нууцаар явагдсан. 

Ингэхдээ санал хураалтад оролцсон нийт 65 гишүүний 35 нь Д.Бат-Эрдэнийг түдгэлзүүлэхийг дэмжсэн бол 30 нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна. 

Харин Т.Аюурсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж 47 гишүүн саналаа өгсөн бол 18 гишүүн шаардлагагүй гэж санал өгчээ. Тэгвэл Н.Наранбаатарыг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж 38 гишүүн санал өгсөн бол шаардлагатай гэж 27 гишүүн үзжээ. Ингэснээр 38 гишүүний олонхын саналаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатар бүрэн эрхтэйгээ үлдэв.

                                                Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар шүүхээр хэргээ дэнслүүлнэ

Үндсэндээ МАН олонх болж буй сүүлийн хоёр парламентын хугацаанд анх удаа гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк, ЖДҮ, хүчингийн хэрэгт холбогдсон гишүүдийн нэрсийг УЕП оруулж ирж байсан ч МАН-ын олонх бүрэн эрхтэй нь үлдээж байв. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж мөн хамгаалж үлдсэн. 

Тэгвэл энэ удаад анх удаа УЕП-ын саналыг МАН-ын олонх хүлээн авч шийдвэрлэв. Ингэхдээ энэ удаад нүүрсний хэрэг нийгмийн шүүмжлэлд өртөж, ард түмний хурц эсэргүүцэлтэй тулгарсантай холбоотой.  Авлига, албан тушаалын хэрэгт хариуцлага тооцохыг ард түмэн шаардсан. Хэрэв УИХ нүүрсний хулгайчдаа хамгаалж үлдвэл өөрөө өөрсдийгөө асуудалд оруулах эрсдэл рүү хүрэх байв. Үүнийг эрх баригч нам тооцоолсон нь лавтай. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний асуудалд холбогдсон гишүүдийг бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулахыг шаардаж, энэ тухайгаа МАН-ын бүлэг болон сая чуулганы хуралдаан дээр ч илэрхийлж, гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ хамгаалж үлдэхгүй байхыг шахсан.





2
angry
0
care
2
haha
6
liked
1
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18