Богдхан төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авахыг дэмжлээ

М.Төгөлдөр
2023/03/30

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус X хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг хэлэлцлээ. Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах саналыг боловсруулсан байна. Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт бөгөөд нийт 1207 нэгж талбарыг дайран өнгөрч байгаа юм. Тиймээс трассын дагуух газрын хил заагийн эргэлтийн цэгийн солбилцол, талбайн хэмжээг тогтоож, бүтээн байгуулалт хийх газруудад шинээр газар олгохгүй байх, барилга байгууламж барихыг хориглох талаар арга хэмжээ авч ажиллах аж.

Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид уг замын трассын дагуух өмчлөх болон эзэмших эрхтэй иргэдийн нөхөн төлбөрийн асуудлыг хөндлөө. Төлөөлөгч Л.Отгонбаатар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжиж байгаа бөгөөд, газрын нөлөөлөлд өртсөн айл өрхүүдэд нөхөн олговор олгож, яаралтай чөлөөлөх талаар саналаа илэрхийллээ. Харин төлөөлөгч Н.Батсүмбэрэл Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй газрын харилцааг уялдуулж, хотын иргэд, нийтийн эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж ажиллахыг сануулсан юм. Мөн нөлөөлөлд өртөж байгаа нэгж талбарт олгох нөхөн төлбөрийн зардлын тооцоог тодруулав.  Уг газар чөлөөлөлттэй холбоотой шаардагдах зардлыг Тавантолгой төмөр зам компани бүрэн хариуцах бөгөөд 1207 нэгж талбарыг чөлөөлөх аж. Төсөөллийн үнэлгээгээр газар чөлөөлөлтөд 180 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцсон гэж Нийслэлийн газар зохион байгуулалтын газрын дарга хэлэв. Мөн энэ газрын трассын дагуу цахимаар өмчилсөн 500 гаруй газар байгаа бөгөөд нийслэлийн газрын албанаас газрыг газраар солих бодлогыг барьж байгаа аж. Улмаар Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан төмөр замын чигийн дагуу газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг төлөөлөгчдийн олонх нь дэмжлээ.

 Эх сурвалж: НИТХ-ын ХМТ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 19 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 19 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 20 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 21 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 21 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 21 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 22 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27