МАН бүлэг: Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дэмжсэн

Н.Мижидмаа
2023/03/29

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хурал найман цаг орчим хаалттайгаар хуралдаж Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх саналыг 100 хувь дэмжсэн. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Бичлэгээр үзэх:

Нэмэлт

Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан: Нэр бүхий гурван УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн тав дахь өдөр оруулж ирсэн. Тухайлбал, Т.Аюурсайхан гишүүнийг үндэслэлгүй хөрөнгөжих, зохион байгуулалттай бүлэг байгуулсан гэсэн үндэслэлээр санал оруулсан. Энэ хэрэгтэй холбоотой түүнийг 11 хүнтэй уулзахыг хязгаарласан бол хэрэгт холбогдуулан нэг хүнийг яллагдагчаар татсан. Мөн 119 хүнийг гэрчээр дуудсан. Д.Бат-Эрдэнэ гишүүнийг мөнгө угаах, хөрөнгө завших, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдэг зүйл заалтаар яллагдагчаар татсан. Энэ хэрэгт нийт 66 хүнийг гэрчээр асууж 11 хүнийг яллагдагчаар татаад байна. Компанийн хувьцаа, шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Харин Н.Наранбаатар гишүүнийг үндэслэлгүй хөрөнгөжих , эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан ашигласан гэж яллагдагчаар татсан. Үүнд 16 эд хөрөнгө битүүмжилж, 60 хүнийг гэрчээр асуусан. Баримт нотолгооны үр дүнд гишүүдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдах гэж байгаа учраас мөрдөх байгууллагад ажиллах боломжийг олгооч ээ, түдгэлзүүлэхгүйгээр шалгах ажиллагаа явуулах нь шалгах ажиллагаа явуулж буй мөрдөгчид эрсдэл үүснэ. Ямар эрсдэл вэ гэхлээр энэ ажиллагааны үр дүнд аль нэг хэсэгт мөрдлөг хийж, гишүүний хамаарал бүхий обьектод нэгжлэг хийхэд энэ нь хууль бус ажиллагаа болдог. Энэ нь гишүүний халдашгүй дархан байдалд нөлөөлсөн болно. Учир нь УИХ-ын тухай хуулийн 9.8-д гишүүнийг албадан саатуулах, орон гэр, обьектод нэгжлэг хийхийг хориглодог учир бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах саналыг бид хүргүүлсэн. 


1
angry
0
care
0
haha
5
liked
1
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Халаасандаа гар буу атгагсдыг “Нийгмийн дайсан” УСК-гоор илчилнэ 10 цагийн өмнө
Монголбанк 2026 оны 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан авсан 12 цагийн өмнө
Энэ оны 1-р улирлын төрийн албаны шалгалтын бүртгэл эхэллээ 12 цагийн өмнө
Гарал үүсэл тодорхойгүй согтууруулах ундааг борлуулах, түүгээр үйлчилсэн 34 зөрчил илрүүллээ 12 цагийн өмнө
Өнгөрсөн онд 30,162 данс ашиглан цахим гэмт хэрэг үйлдэгдсэн 14 цагийн өмнө
"Хуванцарын хэрэглээг бууруулъя" аяныг эхлүүлж байна 14 цагийн өмнө
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг энэ онд тэмдэглэнэ 15 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 129,258 зөрчлийг шийдвэрлэсэн байна 15 цагийн өмнө
Өнгөрсөн 2025 он түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан жил боллоо 17 цагийн өмнө
Авто машин шатаж 38 настай жолооч нас баржээ 17 цагийн өмнө
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 17 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана 18 цагийн өмнө
Г.Аянга: Бид хүүхдэд зүрх шимшрэн байж мэс хүргэдэг 18 цагийн өмнө
Байгаль эхээ сэргээх санхүүжилт татах боломж cop-17 19 цагийн өмнө
Төв аймгийн нэгдсэн эмнэлэг тохойн үе бүтэн солих мэс заслыг амжилттай нэвтрүүллээ 19 цагийн өмнө
Хүүхдийн мөнгөн тэтгэмж энэ сарын 12-нд олгогдоно 19 цагийн өмнө
Хонины гулууз махыг килограмм нь 13 мянган төгрөгөөр таван байршилд борлуулж эхэллээ 19 цагийн өмнө
Нийт нутгаар цас орохгүй, хүйтний эрч суларна 20 цагийн өмнө
Т.Түвшинжаргал алтан медалын эзэн боллоо Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг таван байршилд зохион байгуулна Өчигдөр