Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж ГССҮТ-д гуравдугаар сарын 08-наас хойш хэвтэн эмчлүүлж буй гурван настай хүүгийн эмчилгээний зардалд 61 сая төгрөг цугларч, Турк улсад эмчлүүлэх эмнэлэгтээ урьдчилгаагаа шилжүүлжээ. Хүү маргааш /2023.03.30/ Турк улсыг аавтайгаа зорих юм. Гурван настай хүүтэй хамт ГССҮТ-өөс хүүгийн эмчлэгч эмч нь нэг сувилагчийн хамт биеийн байдлыг нь хариуцан явахаар төлөвлөж байгаа юм байна.
Биеийн байдлын хувьд амьсгалын аппаратыг авч өөрөө амьсгалж байгаа ч, ухаан ороогүй хэвээр байна.
Хүүгийн эмчилгээний зардалд ойролцоогоор 150 гаруй сая төгрөг шаардлагатай бөгөөд дөрөвдүгээр сарын 09-нд хүүд зориулсан хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна