МАН өөрсдийнхөө хулгайчдыг эхлээд барь, юун АН-ынхан буруутай болоод явчихав аа...


Нүүрсний хулгайчидтай хийсэн дайн нүргээнтэй эхэлсэн. Бөөн жагсаал цуглаан, Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд нар шил шилээ даран төв талбайд гарч ирж 2,4 тэрбум ам.долларын оффтейк гэрээг зарласан. “Эрдэнэс таван толгой” компанийн бүх удирдлагыг барьж хорьсон. Нөгөөдүүл нь хоригдсон даруйдаа өөрсдөд нь нөлөөлдөг УИХ-ын гишүүдийг нэрлэж эхэлсэн. Түүнийг нь АТГ-аас шууд зарласан. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд... хэн хэн нь ч билээ. Араас нь залгуулаад Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат гээд гарч ирэв. Ингээд эрч хүчтэй явж байтал тэр бүх нэрс живж алга болов. Ард түмэн нэг мэдсэн “Ажнай” Бат-Эрдэнэ гэсэн ганц нэртэй үлддэг байна шүү. Тэр нь тэгээд АН-ын гишүүн. Бүр сүүлдээ АН-ынхан нүүрс хулгайлсан гэх мэдээлэл явж эхлэх шинжтэй. Ард түмэн тэнэг биш шүү дээ, эрх баригчид аа. 2016 оноос хойш тасралтгүй Монголын төрийг засаглаж байгаа МАН хулгайчгүй болж, бүтэн найман жил гудамжинд яваа АН-ынхан нүүрсний хулгайчид болж хувирах нь ард түмнээ дэндүү доромжилсон хэрэг биш үү. Нүүрсний хулгай нийгэмд хүчээ авах үед энэ асуудлыг шалгах Ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан. Гэтэл Ажлын хэсгийн даргаар томилох гишүүн МАН дотроос олдохгүй, аргаа барсан намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс “За одоо уул мөргөцгөөр нь биш уурын зуух төдийхний нүүрс хуссан юм даа, Өвөрхангайгаас сонгогдсон Ганболдыг Ажлын хэсгийн ахлагчаар тавья” гэж Их хурлын даргатай ярьж суусныг олон хүн гэрчилнэ шүү дээ. Ингэтлээ хулгайчдаар дүүрсэн нам. Нүүрсний хулгайд Л.Оюун-Эрдэнээс бусад нь оролцсон л байгаа байхгүй юу. Тэгсэн өнөөдөр хулгайчгүй, цэвэр ариун МАН болчих гээд тууж явдаг. Үнэндээ “Ажнай” Бат-Эрдэнийг хулгайчаар цоллоход хамгийн дөхөм. Учир нь тэрбээр орон нутгийн өмчит “Жижиг Таван толгой” компанийн хувьцаа эзэмшигч. Тэр ордыг хувийн хэвшлийн хөрөнгөөр эдийн засгийн эргэлтэд оруулж, ашгаас нь Өмнөговь аймагт, өмнөговьчуудад хувьцаа хэлбэрээр тараадаг компанийг удирдаж байсан, ерэн оны үеийн бизнесмэн. Одоо бол УИХ-ын гишүүн юм.

Гэхдээ бас гуя дагуулж хүзүү гэгчээр намаасаа заавал нэг хүнээр туг тахихгүй бол нийгэмд шившиг болохоо МАН-ынхан мэднэ. Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Н.Наранбаатар гэж залуухан гишүүний нэрийг түдгэлзүүлэхээр оруулжээ. Дээр нь нэмээд “Эрдэнэс таван толгой” компанийн захирал асан Ганхуяг шоронгоос “Чамтай л хамт үхнэ шүү, Аюурсайхаан” гэж орилсоор байгаа учраас, тэр нь нийгэмд нэгэнт гэрэлд цохиулсан болохоор Т.Аюурсайханы нэр явж байх шиг байна. Эцэстээ энэ хоёр нь Их хуралдаа үлдээд АН-ын гишүүн, “Ажнай” Бат-Эрдэнэ ганцаараа цоллуулж ард түмнийг доромжлох вий дээ. Ийм л сценари, увайгүй үйлдлийг эрх баригчид, МАН-ынхан хэрэгжүүлж эхэллээ. Уг нь төр түмэн нүдтэй л гэдэг дээ.

Эцэст нь нэг л бодит харьцуулалт хэлье. Сая Цагаан сараар орон нутгийн “Жижиг Таван толгой” компани буюу “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ хувьцаа эзэмшдэг тус компаниас ногдол ашгаа хувьцаа эзэмшигчдэдээ тараасан. Тэр нь 144 тэрбум төгрөг. Өмнөх жилийнх нь 60 тэрбум төгрөг. Жил бүр ингэж л тэрбумаар нь ногдол ашиг тарааж ирсэн компани. Тэгвэл Монголын ард түмэн бүгдээрээ 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс таван толгой” компани хэзээ хувьцааны ногдол ашиг тараасан юм бэ. Ашиг хуваарилаагүй шүү дээ. Ашиг орлогыг бүгдийг нь МАН-ынхан хулгайлж, эхнэр нөхөр, ах дүүс, нууц амрагуудтайгаа тансаглаж, дэлхийн тэрбумтнууд шиг амьдарч байгаад ард түмний дургүйцэл дээд цэгтээ хүрэх гээд байгаа юм. Бодит үнэн ийм л байна. Иргэдэд 144 тэрбумын ногдол ашиг хуваарилсан орон нутгийн Таван толгойн хувьцаа эзэмшигч Д.Бат-Эрдэнийг нүүрсний хулгайч болгоод, харин түүнээс 1000 дахин илүү ашиг олж байсан “Эрдэнэс таван толгой” компаниас хулгайлж баяжсан МАН-ын гишүүд ард нь сугарч үлдэх нь ард түмнийг, ардчиллыг доромжилсон дэндүү гутамшигтай үйлдэл.

Хоёр сонгууль дараалан Монголд ноёрхож байгаа МАН-ынхан ЖДҮ, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, Төмөр замаас нийтдээ 40 их наяд буюу улсын төсвөө гурав дахин нийлүүлсэнтэй тэнцэх мөнгийг хулгайлчихаад байна. Энэ хулгайн схем нь тодорхой болсон. Төрийн өмчит компани дээр цүнх баригчдыг тавьж байгаад хулгайлдаг. МАН-ынхан энэ асуудлаа өнөөдөр шийдэж чадахгүй бие биедээ барьцаалагдаж, эцэстээ сөрөг хүчний нэг гишүүнийг золиослох арга руу ил цагаан орсныг ард түмэн минь анхааралдаа авна уу.

Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг хоёрхон удаа дуудаж мэдүүлэг авсан байх жишээтэй. Тэрбээр “Миний бие бүх асуудалд нээлттэй хандаж, шалгуулахад бэлэн. Хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд ямар нэгэн саад тотгор учруулахгүй” гэдгээ нийгэмд илэрхийлсээр байгаа. УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэх гурван гишүүний нэрс дотор “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ гишүүний нэрийг оруулж ирсэн нь, түүн рүү нэгдсэн фронтоор дайрч байгаагийн цаана ийм л шившигт үйлдэл нуугдаж байна даа, монголчууд минь.

Эх сурвалж: Өдрийн сонин


5
angry
0
care
3
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Халаасандаа гар буу атгагсдыг “Нийгмийн дайсан” УСК-гоор илчилнэ 11 цагийн өмнө
Монголбанк 2026 оны 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан авсан 12 цагийн өмнө
Энэ оны 1-р улирлын төрийн албаны шалгалтын бүртгэл эхэллээ 12 цагийн өмнө
Гарал үүсэл тодорхойгүй согтууруулах ундааг борлуулах, түүгээр үйлчилсэн 34 зөрчил илрүүллээ 13 цагийн өмнө
Өнгөрсөн онд 30,162 данс ашиглан цахим гэмт хэрэг үйлдэгдсэн 14 цагийн өмнө
"Хуванцарын хэрэглээг бууруулъя" аяныг эхлүүлж байна 14 цагийн өмнө
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг энэ онд тэмдэглэнэ 15 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 129,258 зөрчлийг шийдвэрлэсэн байна 15 цагийн өмнө
Өнгөрсөн 2025 он түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан жил боллоо 17 цагийн өмнө
Авто машин шатаж 38 настай жолооч нас баржээ 17 цагийн өмнө
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 17 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана 18 цагийн өмнө
Г.Аянга: Бид хүүхдэд зүрх шимшрэн байж мэс хүргэдэг 18 цагийн өмнө
Байгаль эхээ сэргээх санхүүжилт татах боломж cop-17 19 цагийн өмнө
Төв аймгийн нэгдсэн эмнэлэг тохойн үе бүтэн солих мэс заслыг амжилттай нэвтрүүллээ 19 цагийн өмнө
Хүүхдийн мөнгөн тэтгэмж энэ сарын 12-нд олгогдоно 19 цагийн өмнө
Хонины гулууз махыг килограмм нь 13 мянган төгрөгөөр таван байршилд борлуулж эхэллээ 20 цагийн өмнө
Нийт нутгаар цас орохгүй, хүйтний эрч суларна 20 цагийн өмнө
Т.Түвшинжаргал алтан медалын эзэн боллоо Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг таван байршилд зохион байгуулна Өчигдөр