УЕП: Д.Бат-Эрдэнэ гишүүний хэрэгт 66 хүнийг гэрчээр асууж, 11 хүнийг яллагдагчаар татсан

Н.Мижидмаа
2023/03/29

Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан: Нэр бүхий гурван УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн тав дахь өдөр оруулж ирсэн. Тухайлбал, Т.Аюурсайхан гишүүнийг үндэслэлгүй хөрөнгөжих, зохион байгуулалттай бүлэг байгуулсан гэсэн үндэслэлээр санал оруулсан. Энэ хэрэгтэй холбоотой түүнийг 11 хүнтэй уулзахыг хязгаарласан бол хэрэгт холбогдуулан нэг хүнийг яллагдагчаар татсан. Мөн 119 хүнийг гэрчээр дуудсан. Д.Бат-Эрдэнэ гишүүнийг мөнгө угаах, хөрөнгө завших, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдэг зүйл заалтаар яллагдагчаар татсан. Энэ хэрэгт нийт 66 хүнийг гэрчээр асууж 11 хүнийг яллагдагчаар татаад байна. Компанийн хувьцаа, шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Харин Н.Наранбаатар гишүүнийг үндэслэлгүй хөрөнгөжих , эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан ашигласан гэж яллагдагчаар татсан. Үүнд 16 эд хөрөнгө битүүмжилж, 60 хүнийг гэрчээр асуусан. Баримт нотолгооны үр дүнд гишүүдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдах гэж байгаа учраас мөрдөх байгууллагад ажиллах боломжийг олгооч ээ, түдгэлзүүлэхгүйгээр шалгах ажиллагаа явуулах нь шалгах ажиллагаа явуулж буй мөрдөгчид эрсдэл үүснэ. Ямар эрсдэл вэ гэхлээр энэ ажиллагааны үр дүнд аль нэг хэсэгт мөрдлөг хийж, гишүүний хамаарал бүхий обьектод нэгжлэг хийхэд энэ нь хууль бус ажиллагаа болдог. Энэ нь гишүүний халдашгүй дархан байдалд нөлөөлсөн болно. Учир нь УИХ-ын тухай хуулийн 9.8-д гишүүнийг албадан саатуулах, орон гэр, обьектод нэгжлэг хийхийг хориглодог учир бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах саналыг бид хүргүүлсэн. 

Бичлэгээр үзэх: 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
У.Хүрэлсүх: Хүнлэг ёс суртахуун, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүргээ сахин биелүүлэхийг уриаллаа 2 цагийн өмнө
Б.Золжаргал:Анх ааваасаа бүтэн сар гуйж байгаад өөрийн авто угаалгаа нээж байсан 3 цагийн өмнө
Томуу өвчин өмнөх долоо хоногоос 5 хувиар буурсан байна 4 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард шалгаруулна 5 цагийн өмнө
Г.Занданшатар: ​МУ-ын хүүхэд, гэр бүлийн хөгжил нь олон улсын түншлэлээр илүү урагшлах ёстой 6 цагийн өмнө
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 524 вагон байна 6 цагийн өмнө
14 настай Р.Ууганбаяр дрон кодчиллоор Дэлхийн аварга боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр байнгын хороодын хэлэлцэх асуудлууд 8 цагийн өмнө
Агаарын чанарын нарийвчилсан судалгааны үр дүнг өнөөдөр танилцуулна 8 цагийн өмнө
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 8 цагийн өмнө
Олон улсын хүний эрхийн өдөр тохиож байна 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 10 цагийн өмнө
“Төгрөг-100 жил” марк худалдаанд гаргалаа Өчигдөр
Шадар сайд Х.Ганхуяг оху-ын элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа Өчигдөр
"UB debate-2025" багш, сурагчдын мэтгэлцээний финалын шат эхэллээ Өчигдөр
Төв талбайн сүлд модны гэрлийг маргааш 19:00 цагт асаана Өчигдөр
Нийслэлд гурван байршилд халиа үүсэж, ГУББГ-аас шаардлагатай арга хэмжээг авч байна Өчигдөр
”Хууль ба жендэр” эрдэм шинжилгээний хурал зохион боллоо Өчигдөр
Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
“Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Өчигдөр