ЦЕГ: Багануур дүүрэгт 43 настай эрэгтэйг зодсон “Х”-ийн хэргийг 3-р сард Прокурорын байгууллагад шилжүүлсэн

Н.Мижидмаа
2023/03/29

2022 оны наймдугаар сард Багануур дүүрэгт байх УБТЗ-ын 2-р ангийн 19-р хэсгийн дарга шагнагдсан тул ажлаараа тэмдэглэхээр амралтад явжээ. Тэдэнтэй УБТЗ-даа “замчин”-аар 22 жил ажиллаж байгаа 43 настай П.Эрдэнэчулуун хамт явсан. 19-р хэсгийн даргын хүү нь ч мөн төмөр замд инженерээр ажилладаг бөгөөд архидан согтуурсан үедээ П.Эрдэнэчулууныг өөрийнх нь нэрийг хэлсний төлөө "чи надруу томорлоо" хэмээн зоджээ. Улмаар П.Эрдэнэчулуун тархиндаа хүнд гэмтэл авч хоёр удаагийн хагалгаанд орсон ч гуурсаар хооллож, өөрийн ухаангүй байдалтай, хэвтэрт ороод байгаа юм. П.Эрдэнэчулууны хэрэг цагдаа, шүүхээр шийдэгдэхгүй 9 сар болж байгаа бөгөөд Прокурорт очоод гацчихдаг учир ар гэр нь эргэлзээтэй бас айдастай байгаагаа илэрхийлж байгаа юм. Дарга, даргын хүү хоёрыг УБТЗ-аас халж арга хэмжээ авсан ч хүний эрүүл мэндэд учруулсан үйлдлийг нь 9 сарын турш хууль хяналтынхан шийдээгүй байна.

Бичлэгээр үзэх: 


Харин ЦЕГ-аас өгсөн мэдээллээр хэргийг 9 сарын туршид шалгаж байгаад 3-р сарын 01-нд Прокурорын байгууллагад шилжүүлсэн хэмээн мэдээлэв.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр: 2022 оны наймдугаар сарын 16-нд ар гэрийнхэн нь Цагдагийн байгууллагад уг асуудалтай холбогдуулан өргөдөл гаргасан. Нийслэлийн Багануур дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газарт бусдад зодуулсан гэх гомдол гаргасан учраас Цагдаагийн байгууллагаас 2022 оны 09дүгээр сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн 11-р зүйлийн 1-т зааснаар "бусдын биед хүнд гэмтэл учруулсан" гэх зүйл ангиар хэргийг шалгаад 2023 оны 3-р сарын 01-ны өдөр Прокурорын байгууллагад шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн. Хэрэгт холбогдуулан "Х" гэгчийг шалгаж байгаа.

Бичлэгээр үзэх: 


18
angry
2
care
0
haha
0
liked
2
love
8
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18