Кино урлагийн салбарт гялалзаж буй ах, дүү хоёр

Л.Бямбажав
2023/03/28

Сүүлийн үед Монгол кино олон улсын чанартай наадмуудад амжилттай оролцох болсны нэг нь “Эргэж ирэхгүй намар” киног нэрлэж болно.  

Африк, Латин Америк, Ази гурван тивийн дунд зохиогддог 32 дахь “Fescaaal” фестиваль энэ сарын 18-26-ны хооронд Итали улсад болсон билээ.Уг фестивальд “Эргэж ирэхгүй намар” кино “Audience awards” буюу “Үзэгчдийн нэрэмжит шагнал” хүртсэн байна. Мөн MiWorld Young Film Festival-с “BIG ZEBRA” шилдэг киноны шагнал болон тус тус хүртжээ.

Мөн энэ сарын 17-26-ны хооронд зохиогдсон Швейцар улсын FIFF, Festival International du Film de Fribourg Фрибургийн олон Улсын кино наадмын "Special mention-Best Actor” шилдэг дүрийн шагналыг Түнтүүлэйгийн дүрд тоглосон Гарамхандын Тэнүүн-Эрдэнэ хүртжээ.

Дээрх кино наадмуудад өнгөрсөн онд Каннын кино фестивальд амжилттай оролцсон “PLAN 75”, мөн Венейцийн кино наадамд амжилттай оролцсон “World war 3” зэрэг олон улсад хэдийнээ өндрөөр үнэлэгдсэн бүтээлүүдтэй өрсөлдсөн байна. Г.Тэнүүн-Эрдэнэ тус кинонд есөн настайдаа тоглосон бөгөөд монгол хүүхэд олон улсын наадамд шилдэг жүжигчнээр шалгарсан анхны тохиолдол болж байгаа юм байна.  Зургаан настайдаа  “Гэрлэн дохио” кинонд анх тоглож дараа нь  “Илд цэцэг” УСК, “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” ОАК,  “Солиот Эх” УСК,  “Хэвтрийн хүн” УСК,  “Тэгри Чину” ОАК “Эргэж ирэхгүй намар” зэрэг арав гаруй кинонд гол болон туслах дүр бүтээжээ. 

Хамгийн сүүлд  “Алдагдсан өдрүүд” УСК-д тоглосон бөгөөд уг кинонд тус кино нь ирэх тавдугаар сард нээлтээ хийх юм.

Түүний ах Г.Дөлгөөн-Эрдэнэ оскарын шагналт жүжигчин Марк Реланс, Жонни Дип,  Роберт Паттинсон нартай мөр зэрэгцэн кинонд тоглож холливүүдэд мөрөө гаргаж байсан бол дүү Г.Тэнүүн-Эрдэнэ олон улсын кино наамдаас шилдэг жүжигчнээр шалгарч гэр бүлдээ дахин нэг түүх нэмлээ. 



0
angry
1
care
1
haha
15
liked
26
love
3
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18