ӨВӨРХАНГАЙ: 2023 оныг “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил” болгон зарлалаа


2023 оныг зорилтот жил болгон зарлахтай холбогдуулан иргэд, олон нийтээс 10 чиглэлээр 245 санал ирсэн байна. Саналыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн бөгөөд хүнсний хангамж, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зорилтот жил болгох санаачилгыг аймгийн Засаг даргаас гарган ИТХ-ын хуралдаанд оруулсан юм.

“Төр засаг, аймаг, орон нутгийн зүгээс хэмнэлтийн горимд шилжиж, олон төрлийн зардлыг багасгасан. Нөгөө талаас хувь хүн, айл өрхүүдэд өрхийн орлогоо нэмэгдүүлэх, зөв зарцуулах, хэмнэж сурах дадал, хэвшлийг олгох нь чухал байна. Бүх нийтээрээ төмс, хүнсний ногоо, жимсний мод, чацарганаа тариалж сурвал эдийн засгийн маш их хэмнэлтийг өрх гэртээ үзүүлнэ. Үүнд орон нутгаас бодлогоор анхаарч, үрийн дэмжлэг үзүүлэх, нэгдсэн зоорь барих, сургалтанд хамруулах зэргээр хамтарч ажиллана” хэмээн аймгийн Засаг дарга хэллээ.

Ингээд Төлөөлөгчид санал хурааж, олонхын саналаар 2023 оныг “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил” болгон зарлаад байна. Хүнсний аюулгүй байдлыг хангах, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, иргэд, олон нийтийг чадавхижуулах, зөв дадлыг хэвшүүлэх, үүнд орон нутгаас дэмжлэг үзүүлэх нь зорилтот жилийн зорилго аж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТӨВ АЙМАГ: Улсын төсвийн 5.4 тэрбумын хөрөнгө оруулалтаар шинэ сургууль ашиглалтад орлоо 8 цагийн өмнө
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-тай хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 10 цагийн өмнө
Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 13 цагийн өмнө
Маргаашаас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна 17 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
ЦАГ АГААР: Нийслэлд бороо орно 18 цагийн өмнө
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн туршилтын галт тэргийг есдүгээр сард эхлүүлнэ 18 цагийн өмнө
Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо Өчигдөр
Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно гэв Өчигдөр
ТӨВ АЙМАГ: Цагаан жагсаалтад орох хүсэлтийг цахимаар илгээнэ Өчигдөр
Өнөөдөр уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Түүхий эд гарган авч буулгахаас өөрийн боловсруулах аж үйлдвэр рүү 2026/08/12
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна 2026/08/12
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/08/12
Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно 2026/08/12
Инфляц долдугаар сард 13 хувьд хүрч, өмнөх сараас 1 нэгж хувиар өсжээ 2026/08/12
Дорноговьд 500 хүнд зориулсан “ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ МОНГОЛ ГЭР” бий 2026/08/12
Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ 2026/08/12
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/08/12