ӨВӨРХАНГАЙ: Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр 40 ажил хэрэгжүүлнэ

Л.Бямбажав
2022/11/02

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өнөөдөр Өвөрхангай аймагт нээлтээ хийлээ.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй албаныхан Өвөрхангай аймагт ажиллаж, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй төрийн бодлого, шийдвэрийг сумдын удирдлага, ард иргэдийн төлөөлөлд танилцуулсан юм.

Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэх, бүс нутагтаа органик хүнс экспортлогч улс болгох зорилготой тус хөдөлгөөнд Өвөрхангай аймаг олон томоохон зорилтыг дэвшүүлж байна.

Тухайлбал, тариалангийн эргэлтийн талбайг 20 мянган га-д хүргэж, үр тариа, төмсөөр хүн амын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногоогоор 50 хувь хангах, малын тэжээлийн тариалалтыг 5.5 мянган га-д хүргэх, мал аж ахуйн эрчимжсэн болон туслах аж ахуйг байгуулах, 10 суманд мал эмнэлгийн анхан шатны ариун цэврийн лаборатори бий болгох гэхчлэн 40 ажлыг 2027 он хүртэл авч хэрэгжүүлэх аж.

Өвөрхангай аймгийн хувьд хүнсний салбар нь аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 30 орчим хувийг эзэлдэг. Тус салбарт 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 17.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн 16.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс бүтээгдэхүүний үйлдвэрлэл 5.7 хувиар, борлуулалтын орлого 5.8 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

Хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторид орон нутгийн 6.7 сая төгрөгийн төсвөөр багаж, оношлуурыг худалдан авч, хүнсний ногоонд пестицидийн, маханд антибиотикийн үлдэгдэл тодорхойлж байгаа юм.

Мөн Арвайхээр, Хархорин сумын Мал эмнэлгийн газрыг 16.5 сая төгрөгийн өртөг бүхий мах, сүүнд антибиотикийн үлдэгдэл илрүүлэх шинжилгээний багажаар хангасан бол орон нутгийн төсвийн 5.0 сая төгрөгийн санхүүжилтээр аймгийн төв хүнсний захын ариун цэврийн лабораторийг багаж, урвалжаар хангасан байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18