ӨВӨРХАНГАЙ: Нийт хүн амын 22 хувь нь газраа үнэ төлбөргүй өмчилжээ


Аймгийн ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаанаар 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2023 онд өмчлүүлэх газрын талаар асуудал оруулж хэлэлцүүллээ.

2022 онд 983 иргэн 57.78 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн байна. Аймгийн хэмжээнд нийт 26093 иргэн 2373.7 га газрыг хуулийн дагуу үнэ төлбөргүй өмчлөөд байгаа ба энэ нь нийт хүн амын 22 хувийг эзэлж байна. Мөн 66 иргэн 6 га газрыг аж ахуйн зориулалтаар өмчилжээ.

2023 онд 1040 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 91 га газрыг хуулийн дагуу үнэ төлбөргүй өмчлүүлэхээр төлөвлөөд байна. Газар өмчлөх эрхээ баталгаажуулсан 2497 иргэн өмчийн газраа арилжааны банкинд барьцаалан 45 сая төгрөгийн зээл авчээ.

Аймгийн ИТХ-аас Төлөөлөгчдийн саналд үндэслэн газрын цахим мэдээллийг иргэдэд ил тод, хүртээмжтэй сурталчлах, мөн иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх, өмчлүүлэх газрыг олгохдоо тэдний эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн төлөвлөх, хэрэв газраа хоёр жилийн хугацаанд ашиглаагүй бол хуулийн дагуу тухайн газрыг дахин эргэлтэд оруулах үүрэг, чиглэлийг өглөө. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 48 минутын өмнө
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 2 цагийн өмнө
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 4 цагийн өмнө
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна 4 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 5 цагийн өмнө
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 6 цагийн өмнө
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна Өчигдөр
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ Өчигдөр
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? Өчигдөр
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь Өчигдөр
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана Өчигдөр
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна 2026/10/05
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө 2026/10/05
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ 2026/10/05
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна 2026/10/05
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн 2026/10/05
“Нийгмийн дайсан” МУСК, Казахстанчуудыг шуугиулж байна 2026/10/05