ӨВӨРХАНГАЙ: Баяр наадмын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө


 Хэлтэс, албадын дарга нарын шуурхай хурал болж, аймгийн Засаг даргаас үүрэг чиглэл өглөө.

Аймгийн түүхт ойн баяр наадмын тэмдэглэлт өдөр хаяанд ирж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, хариуцлагатай хандахыг байгууллагын дарга нарт сануулав.

“Түүхэн ойгоо тэмдэглэх нь нэг хүний, нэг байгууллагын ажил биш, Өвөрхангай гэх нэрээр овоглодог хүн бүрийн оролцох баяр, бахархлын өдөр учраас ажил, үүрэг хариуцаж авсан төрийн албан хаагчид идэвх санаачилгатай хандах ёстой” гэдгийг аймгийн Засаг дарга онцлон анхаарууллаа.

Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд 1053 хүн оролцохоос 420 нь төрийн албан хаагчид юм. Наадам 7 дугаар сарын 24-ний өдөр өсвөрийн сурын харваагаар эхлэх бөгөөд сайд нарын хөшөөнд цэцэг өргөх, Баярын хурал, Хүндэтгэлийн тоглолт, Арвайхээр цэргийн хүрээний нэгдсэн тоо, оройн шоу тоглолтыг эхний өдөр зохион байгуулах аж.

Тоглолтод Өвөрхангай аймгийн харьяат МУГЖ Т.Ариунаа, Э.Анхбаяр, МУСТА П.Идэржавхлан, Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан чуулгын бүрэлдэхүүний хамт мөн Харанга хамтлаг оролцох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 28 минутын өмнө
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 3 цагийн өмнө
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 3 цагийн өмнө
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 19 цагийн өмнө
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 20 цагийн өмнө
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 22 цагийн өмнө
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ Өчигдөр
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо Өчигдөр
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна Өчигдөр
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ Өчигдөр
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? 2026/10/06
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь 2026/10/06
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана 2026/10/05
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна 2026/10/05