ӨВӨРХАНГАЙ: Такикава хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ


Япон Улсын Такикава хотын Гадаад харилцааны нийгэмлэгийн тэргүүн Мизүгүчи Нориказү Арвайхээр хотноо ажиллаж байна. Тэрбээр аймгийн Засаг дарга А.Ишдоржтой уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Өвөрхангай аймаг Такикава хоттой 2011 оноос хойш газар тариалан, боловсролын чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм. Энэ удаа Такикаво хотын ахлах сургууль, Арвайхээр сум дахь, улсын тэргүүний “Мэргэд” сургууль хооронд найрсаг харилцаа тогтоож, хамтарсан судалгаа хийх, сурагч солилцоогоор туршлага хуваалцах саналтай байгаагаа хэлэв.

Мөн “Онцгой байдлын албанд зарлан мэдээлэх зориулалтаар ашигладаг, иж бүрэн тоноглолтой автомашиныг Японоос Өвөрхангай руу ачуулсан, дотор нь хүүхдийн биед сөрөг нөлөөгүй, нуруунд ачаалал бага өгдөг 200 цүнхийг хийсэн. Удахгүй иж бүрэн тоноглол бүхий түргэн тусламжийн машин хандивлахаар Өвөрхангай руу ачуулах бэлтгэл ажлыг хангаж байна” хэмээн Мизүгүчи Нориказү хэллээ.

Такикава хотоос 2020 онд иж бүрэн тоноглол бүхий гал унтраах автомашиныг манай аймагт хандивлаж байсан. Мөн цагаан будаа, бөөрөнхий сонгино тарих, загвар аж ахуй байгуулах, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг чадавхжуулахад онцгой анхаарч ажилласан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 1 цагийн өмнө
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 2 цагийн өмнө
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 5 цагийн өмнө
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 5 цагийн өмнө
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 21 цагийн өмнө
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 22 цагийн өмнө
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь Өчигдөр
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ Өчигдөр
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо Өчигдөр
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна Өчигдөр
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ Өчигдөр
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? 2026/10/06
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь 2026/10/06
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана 2026/10/05