“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянаар "Дасгалын жор" гаргажээ

Л.Бямбажав
2022/03/17

Биеийн тамир, спортын улсын хорооноос иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах зорилгын хүрээнд дэвшүүлсэн “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд Өвөрхангайчууд идэвхтэй оролцож байна.

Аяны хүрээнд аймаг, сумын спорт заалууд үнэ төлбөргүй үйлчилж байгаа бөгөөд өдөрт 200 орчим хүн нэгдэж, дасгал хөдөлгөөн хийж байгаа юм. Өнөөдрийн хувьд Арвайхээр хотын спорт заалуудаар 72, Бат-Өлзий сумын Соёлын төвд 25, Нарийнтээл суманд 16, Гучин-Ус суманд 66, Хужирт суманд 18, Бүрд суманд 11, Хархорин суманд 4, Өлзийт суманд 35, мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид зэрэг 14-68 насны 247 хүн дасгал хөдөлгөөнд хамрагджээ. Өглөө эрт босож дасгал хийснээр бие хөнгөрч, оюун ухаан саруулжиж, сэтгэл санаа сэргэж байгааг хүмүүс хэлж байв.

Мөн тус аяны хүрээнд аймгийн Соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын газар, Хөгжимт драмын театраас “Дасгалын жор” гаргасан байна. 16 тоот дасгалыг “Өвөрхангайн магтаал”-ын  аянд хийж буй уг “Дасгалын жор”-ыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулан гаргажээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18