Л.Оюун-Эрдэнэ: Зарим төрийн албан хаагчид архи хундагалаад зогсож байдаг ийм нөхцөл рүү халтирч орсон байна

Л.Бямбажав
2023/03/24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдөр /2023.03.24/  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээс Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг танилцууллаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбатын тодруулсан асуултад Ерөнхий сайд хариулт өгөв.


Тэрбээр "Монгол Улсын экспортын 93 хувь уул уурхайн дөрвөн бүтээгдэхүүн дээр тэр дундаа нүүрс, зэсийн экспортод тогтдог. Шулуухан хэлэхэд Монгол Улс нүүрс, зэс гэдэг хоёр том бүлэглэлтэй болсон байна. Бүгдийг худалдан авч, банкаар дамжуулан улс төрийг барьцаалах гэсэн хэсэг нөхөд гарч ирсэн байна. Энэ  нууц биш. Өнгөрсөн бүх хугацааны санхүүжилтийг энэ хүмүүс босгосон байна. 

Дараа нь шүүхийн томилгоонд нөлөөлсөн байна. Ордонд биш ордны эргэн тойронд байгаа байшинд шийдвэр гаргадаг болсон. Зарим төрийн албан хаагчид архи хундагалаад зогсож байдаг ийм нөхцөл рүү манай улс халтирч орсон байна.

Цааш явъя гэвэл нүүрс дагасан мафийг ил тод болгохоос өөр сонголтгүй. Та бүхэн эдийн засгийн өсөлт, төсвийн давж байгаа биелэлтийг ажиглаад хараарай. Ийм хэмжээний далд эдийн засаг байсан гэсэн үг, одоо ч гэсэн.  Одоо бас амар биш байгаа. Нүүрсээ биржээр зарахад хүндрэлүүд гарч байгаа. Ил, далд олон асуудал үүсч байгаа. Хил дамнасан зарим компанийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Гэхдээ бид цэгцлэх ёстой. Цаашдаа эдийн засаг төрөлжинө. Гэхдээ ойрын 15-20 жилийн хугацаанд нүүрс, зэс гэдэг хоёр бүтээгдэхүүний асуудлыг ил тод болгохгүй бол шударга ёс ярихад туйлын хүнд. Энэ нөхцөл байдлыг өөрчилье л гэж байгаа юм. МАН, АН гээд хэн байх нь хамаагүй. Ийм асуудлууд болсон.

 Т.Аюурсайхан сайдын хувьд прокуророос яллагдагчаар татагдсан. Өөрөө орж ирж уулзсан. Энэ явагдаж байгаа том үзэл санааг дэмжиж байна, би өөрөө ажлаа өгөөд шалгуулна гэдэг зүйлийг өөрөө хэлсэн.

Засгийн газрын хуралдаан дээр би гишүүдэд ч хэлсэн.  "Хэрвээ ямар нэгэн зүйлд холбогдвол ажлаа өгөөд үнэнээ тогтоолгоорой" гэдгийг миний хувьд хэлж байсан. Мөн бүлгийн хурал дээр ч мөн адил хэлсэн юм. Авлигачдын аалзны торыг тасалж байж л  эрх зүйт төрийн тухай, эгэл жирийн чөлөөт өрсөлдөөний тухай бид ярих боломжтой болох юм.Энэ итгэл үнэмшлээрээ явж байна, Д.Ганбат гишүүн ээ. Та бас хамтарч ажиллаарай. 

Энэ бүхэнд зөвхөн парламент, Засгийн газар холбоотой биш шүү. Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгой гээд олон асуудал АН-аас Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Х.Баттулга, Ц.Элбэгдорж гэсэн хоёр нөхөртэй  холбоотой. Энэ зуурсан бантанг чинь цэвэрлэх гэж үйлээ үзэж байна. Үүнд улстөржих хэрэгггүй" гэлээ. 


4
angry
0
care
1
haha
8
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18