Т.Аюурсайхан: Олон нийтийн мэдээлэлд үндэслэж надад зохиомол хэрэг үүсгэсэн

Л.Бямбажав
2023/03/24

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг сайдын албан тушаалаас нь чөлөөллөө. 

Тэрбээр нүүрсний хэрэгт шалгагдаж байгаатай холбоотойгоор сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм. 

Уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат ямар шалтгаанаар сайдын ажлаа өгч байгаа вэ гэдгийг тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан үүнд хариулахдаа тэрбээр "Миний бие сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргаад чөлөөлөгдөж байна. Нөхцөл байдлыг та бүхэн сайн мэдэж байгаа. ХНХ-ын салбарт надаар даалгуулж хийлгүүлэх гол ажил хууль эрх зүйн реформ байсан. Ялангуяа Нийгмийн даатгалын хуулийн том шинэчлэл. 4-5 Засгийн газар дамнан яригдсан энэ хуулийн хэлэлцэх эсэхийг шийдүүлээд УИХ дээр хэлэлцэгдээд эхэлж байна. Энэ бол гол ажил байсан. Цаашид олон зүйлийг өөрчилж шинэчлэх тэмүүлэлтэйгээр энэ ажлыг хийгээд гурав орчим сар болсон.


Та бүхэн мэдэж байгаа, тодорхой хэрэгт намайг холбогдуулан нийгмийн сүлжээгээр миний эсрэг зохион  байгуулалттай гүтгэлэг, дайралт, доромжлол явуулсан. Үүнийг янз бүрийн хүмүүс зохион байгуулж, маш их хөрөнгө мөнгө гаргасан. Зах зухаасаа ил болж байгаа.  Олон нийтийн мэдээлэлд үндэслээд хуулийн байгууллагаас надад хэрэг үүсгэсэн. Энэ асуудлаар би удаа дараа мэдэгдэл хийж,  нүүрсний хулгайн хэрэгт би холбогдоогүй.  Надад хэрэг үүсгэсэн прокурорын дүгнэлттэй би санал нийлэхгүй байгаа.  Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, бусдыг элсүүлэх гэдэг хэрэгт намайг холбогдуулсан. Терроизм, зэр зэвсэг, олон нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт ямар ч баримт нотолгоогүй, зохион байгуулалттайгаар хэрэг үүсгэсэн. Өмнө нь зохиомол хэрэг гэж би сонсож байсан ч,  үзээгүй. Хуулийн үндэслэлгүй гэж үзэж би шат шатанд нь гомдол гаргаад явж байгаа" гэлээ. 



7
angry
0
care
4
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18