Зуны цагийн хуваарьт шилжүүлэх саналыг хойшлуулжээ

Л.Бямбажав
2023/03/23

2023 оны гуравдугаар сарын 25-ны 02:00 цагаас эхлэн цагийн тооллыг нэг цагаар урагшлуулах буюу  зуны цагийн хуваарьт шилжих Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулан яамдаас санал авч байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн. 

Тэгвэл дээрх асуудлыг хойшлуулахаар болжээ. Учир нь ЦХХХЯ-наас цаг өөрчлөх тухайг хамгийн багадаа хоёрын сарын өмнө мэдэгдэж байж Internet assigned numbers authority /https://www.iana.org/ буюу интернэтийн дугаарлалтын зохицуулалт хариуцсан байгууллагад мэдэгддэг гэдэг саналыг хүргүүлсэн байна. 

Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учралаас тодруулахад тэрбээр "Зуны цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, цаг өөрчлөх тухай мэдэгдлийг Internet assigned numbers authority /https://www.iana.org/ буюу интернэтийн дугаарлалтын зохицуулалт хариуцсан байгууллагад зургаан сар, дор хаяж хоёр сарын өмнө мэдэгдэх шаардлагатай бөгөөд ингэснээр тус байгууллагаас холбогдох газруудад мэдээллийг хүргүүлдэг.

Уг байгууллага нь 1970-аад оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа ашгийн бус байгууллага бөгөөд интернэтийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай зарим зохицуулалт болон цагийн бүсийн мэдээллийн сан хариуцдаг байгууллага юм. /жишээлбэл: Domain Names: DNS, олон улсын IP дугаарыг зохицуулах, бүс нутгийн интернетийн бүртгэл (RIRs) , интернет протоколуудын дугаарлалтын системийг холбогдох стандартын байгууллагуудтай хамтран мөрдүүлдэг/.


Apple, linux, Microsoft зэрэг үйлдлийн системүүд цагийн мэдээллээ дээрх байгууллагын мэдээллийн сангаас авах тохируулгатай байдаг тул иргэдийн гар утасны болон компьютерын цагийн мэдээлэл update хийгдэх хүртэл өөрчлөгдөхгүй байх болно.

Хэрэв автоматаар тохируулга хийгдэхгүй тохиолдолд хувийн хэвшлийн дата төвүүдэд байгаа 3500 орчим сервер, тоног төхөөрөмжийн цагийг гар аргаар тохируулах шаардлага үүсэх ба энэ нь банк санхүү, олон улсын тээвэр, төмөр зам, бирж /blokchain/ зэрэг онлайн хэлбэрээр интернэт орчинд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн үйл ажиллагаанд нөлөөлнө.
Иймд дээрх олон улсын байгууллагад холбогдох мэдээллийг хүргүүлэн, бүртгүүлэх, vendor компаниудад урьдчилан мэдэгдэх, зайлшгүй гар аргаар тохиргоо хийх шаардлагатай сервер, тоног төхөөрөмж, системүүдэд холбогдох тохиргоо хийх зэрэг бэлтгэл ажил хийхэд багадаа 2-3 сар хүртэл хугацаа шаардлагатай гэж үзэж байна" гэсэн юм. 

Ингэснээр цагийн тооллыг нэг цагаар урагшлуулах тухай санал хойшлогдохоор болж байна. 


2
angry
0
care
3
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18