НИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл 9 дүүрэгт “Эмэгтэйчүүдийн уулзалт”-ыг санаачлан зохион байгуулж байна

М.Төгөлдөр
2022/12/27

Энэ удаад Баянзүрх дүүргийн эмэгтэйчүүдтэй уулзаж, ярилцлаа. Тус зөвлөлөөс дүүрэг, хороодод эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулах зорилготой юм. Энэ нь нийслэлийн дүүрэг, хороодын эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах идэвхжүүлэх, тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэх, нийслэл болон дүүргийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, эрх тэгш байдлыг ханган ажиллахад чиглэнэ.


Энэ талаар Нийслэлийн ИТХ-ын “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийн гишүүн Ү.Оюунзул “Өнөөдрийн уулзалтаар 2023 онд нийслэл, дүүрэг, хороодын эмэгтэйчүүдийн зөвлөлийн хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэж байна. Баянзүрх дүүрэг 380 мянга гаруй иргэдтэй. Хүн амын 52 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Гэсэн ч эмэгтэйчүүдийн манлайлал Баянзүрх дүүрэгт дутмаг байгаа учраас тодотгож гаргаж ирэх шаардлагатай байна. Хороон дээр хийж хэрэгжүүлж буй зүйлс дүүрэгтэй шууд хамааралтай байдаг. Яг үүн шиг дүүргийн хэрэгжүүлж буй арга хэмжээ нийслэлийн хөгжилд чухал нөлөөтэй. Иймээс анхан шатнаас удирдах шат хүртэл асуудлыг бүх түвшиндээ ярих хэрэгтэй. Нийслэлийн эмэгтэйчүүдийн зөвлөл охидын зөвлөлийг байгуулсан. Энэ зөвлөл нийслэл, дүүрэг, сургуулиуд дээр байгуулагдаж байна. Охидыг зөв хандлагатай төлөвшүүлж, бүтээлч, бие даасан, чадварлаг, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахуйц бүсгүйчүүд болоосой гэсэндээ багаас нь бэлдэх хэтийн зорилготой арга хэмжээ. Эмэгтэйчүүдийн зөвлөл 2023 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд, ахмад настнуудаа анхаарч ажиллана. Мөн бүх түвшинд эмэгтэйчүүдээ ажил болон бизнесийн бүх түвшинд дэмжинэ. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад ч манлайлан оролцох зорилтыг тавьж байна” хэмээв.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Алтанзагас “Манай дүүргийн хувьд тулгамдсан асуудлууд ихтэй. Сургууль цэцэрлэгийн хүртээмж дутагдалтай, эргэн тойрны аюулгүй байдал хангалтгүй, гэмт хэргийн гаралт өндөр ажилгүйдэл их8 хөдөлмөр эрхлэлтийн түвшин бага гэх мэт. Анхан шатанд эмэгтэйчүүдийн оролцоо их байдаг ч шийдвэр гаргах түвшинд хангалтгүй байсаар ирсэн. Тэр ч утгаараа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд удирдах түвшинд эмэгтэйчүүдийн манлайлал хэрэгтэй. Дүүрэгт зохион байгуулагдаж байгаа энэ арга хэмжээ ач холбогдлын хувьд цагаа олсон, бодит ажил болж байна” гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18