Хүүхдэд зориулсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын үзүүлэн сургалтын төвийг байгуулна

М.Төгөлдөр
2023/01/26

Монгол Улсад жилд дунджаар 1000 орчим хүүхэд зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртдэг. Мөн 2021 онд 50 хүүхэд, 2022 онд 25 хүүхэд осолд өртөж, амь насаа алдсан байна. Тиймээс зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлд өртөхөөс хамгаалах зорилгоор хүүхдэд зориулсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтын төв байгуулах санаачилгыг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид гаргасан.


Хүүхдийн оролцоог хангасан сургалтыг зохион байгуулснаар тухайн мэдлэг мэдээлэл нь насан туршид хадгалагдан үлддэг байна. Энэ судалгааг үндэслэж хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийг зааж, замын хөдөлгөөнд явган болон зорчигч хэлбэрээр оролцохдоо дүрэм зөрчвөл ямар эрсдэл дагуулдаг, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хэрхэн хохирох эрсдэлтэйг биетээр үзүүлэн таниулах тусгайлсан орчин, сургалтын төв байгуулахаар болсон юм. Сургалтын төв байгуулах хүрээнд өнөөдөр анхны уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр, төлөөлөгч Ц.Үүрцайх, Ц.Алтанзагас, Д.Батцэцэг, Д.Батчимэг, Б.Булганхүү, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Зоригт болон бусад албан хаагч нар оролцлоо.

Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор замын хөдөлгөөний аюулгүй байдлын үзүүлэн сургалтын төв байгуулна. Мөн сургуулийн ойр орчмын аюулгүй байдлыг хангах үүднээс тохижилтын ажил хийх хэрэгтэйг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр онцолсон. Энэ хүрээнд цаашид ажлын хэсэг гарч ажиллан, долоо хоног үр дүнг хэлэлцэж ажиллахаар боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18