Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд зориулсан “Хайрын бэлэг” арга хэмжээ боллоо

М.Төгөлдөр
2023/03/05

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилсан хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд зориулсан “Хайрын бэлэг сургалт, өдөрлөг "Хүртээмжийг хүн бүрд" уриан дор болж өнгөрлөө. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан болсон уг арга хэмжээнд Баянзүрх дүүргийн 43 хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж 300 гаруй хүн оролцсон юм.

Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх,эрхийг таниулах зорилготойгоор “Хайрын бэлэг” арга хэмжээг зохион байгуулж буй талаар Баянзүрх дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл, “Амжилтын Гэгээн Од” ТББ-ын тэргүүн Б.Мөнххишиг хэллээ.


Уг арга хэмжээнд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр оролцож хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дүүргийн хэмжээнд олон ажил хийхээр төлөвлөж байгааг дуулгасан юм.
“Өнөөдөр хүн бүхэн тэгш хүртээмжтэй нийгэмд амьдрах ёстой. Өнөөдөр баяртаа оролцохоор гэрээсээ ирэхэд бартаа саадгүй явдаг болгохын төлөө бид ажиллаж байна. Тэр ч үүднээсээ хоёр хороог сонгож жижиг хороо болгохоор ажлаа эхлүүлсэн нь цаашдаа 43 хороогоо жишиг болгон зохион байгуулах эхлэл болж байна” хэмээн тэрээр хэлээд мэндчилгээ дэвшүүлсэн юм.

“Хайрын бэлэг” арга хэмжээний үеэр дөрвөн иргэнд тэргэнцэр бэлэглэж, 150 гаруй азтан шалгаруулж дүүргийн аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ дээжийг бэлэглэсэн нь туулай жилийн аз хийморийг бэлгэдэж буйг иргэд бэлэгшээлээ.

Арга хэмжээний үеэр нэгэн гэнэтийн бэлэг задарсан нь 23 дугаар хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэнд оёдлын машин, хэрээсний машиныг бэлэглэсэн явдал байлаа. Тэрээр хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч хувиараа оёдол хийж, ахуй амьдралаа залгуулдаг аж. Хорооны салбар зөвлөлийн даргадаа “Оёдлын машин, хэрээсний машинтай л болчихвол...” хэмээн ярьж байсан нь өнөөдөр биеллээ оллоо.

“Хайрын бэлэг” арга хэмжээ дуу хуур, бүжиг, бэлэг, хайраар дүүрэн болж өнгөрлөө хэмээн цугларсан иргэд талархлаа илэрхийллээ хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 29 минутын өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 51 минутын өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 21 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 22 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 23 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 23 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 23 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 2026/07/28
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27