Баянзүрх дүүргийн хэмжээнд хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг хөтөлбөрийг 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр боллоо

М.Төгөлдөр
2023/03/15

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит X хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаар 11 асуудал хэлэлцэж, дүүргийн Төлөөлөгчид шийдвэрлэлээ.

Эдгээр асуудлаас онцолбол, насанд хүрээгүй хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хөтөлбөр баталлаа.
Баянзүрх дүүрэг нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг. Тэр ч утгаараа бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг. Сүүлийн 4 жилд улсын хэмжээнд насанд хүрээгүй хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг огцом өссөн үзүүлэлт байна. 2022 онд Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах тухай мөрдөгчийн мэдэгдэл 5 удаа ирсэн бөгөөд насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдсэн бэлгийн хүчирхийлэл үйлдэгдсэн талаар агуулгатай байсан нь үүний эсрэг арга хэмжээ авч, анхаарах цаг ирсэн гэдгийг харуулж байна.


Баянзүрх дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх “Хөгжлийн зураглал 2030” бодлогын баримт бичгийн тавь дахь зорилго бол “Тогтвортой засаглалтай, амьдрахад аюулгүй дүүрэг болох” зорилтыг тусгасан. Мөн 2023 оныг Баянзүрх дүүргийн хэмжээнд “Хүний хөгжлийн жил” болгон зарласан билээ. Эдгээр зорилттой уялдуулан Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хариуцан дүүргийн хэмжээнд хөтөлбөрийг хэрэгжүүлж, үр дүнг тооцон тайлагнаж, шаардлагатай үйл ажиллагааг хөтөлбөрийн хүрээнд санаачлан ажиллахаар боллоо. Хөтөлбөрийн эхний үе шатыг 2023-2025 онд, хоёрдугаар үе шатыг 2026-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд дүүргийн төсөв хөрөнгөөс гадуур төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, гадаадын төсөл хөтөлбөрүүдээс санхүүжүүлэх юм.


Х ээлжит хуралдааны үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга болон ДИТХ-ын даргын 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлантай танилцаж, Төлөөлөгч нарын олонхын саналаар “хангалттай” гэсэн үнэлгээ өглөө.

Хурлын төгсгөлд ДИТХ-ын Төлөөлөгч хүнд өвчний улмаас таалал төгссөнтэй холбоотойгоор “Нөхөн сонгууль зарлах тухай” асуудлыг хэлэлцэж, Төлөөлөгч нарын олонх дэмжээгүй тул нөхөн сонгууль явуулахгүй байх тогтоолыг баталлаа хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18