Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал: Нөхөр маань маш их ядарч, сулдьсан байна лээ, хүүхдүүд минь аавыгаа санаад үнэхээр хэцүү байна

Л.Бямбажав
2023/03/23

Цагдан хоригдож буй Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргалтай ярилцлаа.

Эр нөхөр нь гурван сарын турш цагдан хоригдож, хууль шүүхийн байгууллагын “тоглоом” нь болж байгаад тэрбээр бухимдаж, Хөгжлийн банк, нүүрсний хулгайд холбогдсон жинхэнэ хулгайчид нь гадуур сул чөлөөтэй явж байхад гэмт хэрэг хийгээгүй нөхрийг маань удаа дараа цагдан хорьж байгаа нь үнэхээр шударга бус, би Монголын шүүхэд гомдож байна" хэмээлээ. 


Мөн тэрбээр "Шүүхийн шийдвэрийг би ойлгохгүй байгаа. Хилийн хориг тавьж, дээр нь зорчих дөрвөн маршрутыг нь хүртэл заасан атал нөхөр маань хаашаа ч зугтах боломжгүй шүү дээ. Зөвхөн гэр бүл, үр хүүхэдтэйгээ л байхыг хүсч байгаа. Хуулийн байгууллагыг дуудсан цагт нь очиж, ямар ч хүндрэл учруулахгүй байхад нь удаа дараа цагдан хорьж байгаад үнэхээр гомдож байна.

Нөхрийн маань дуу хоолойг хорих гэсэн шалтаг, энэ бүхнийг би захиалгатай гэж харж байгаа. Нийгмийн болж бүтэхгүй бүхнийг лайваараа шүүмжилж байсан учраас нөхөрт маань дургүй хүмүүс байж л байгаа. Хэрэв үнэхээр Ерөнхий консулаар ажиллаж байхад нь гарсан асуудалтай холбож байгаа бол тухайн үед нь шалгахгүй яасан юм. Тэр үед байнга л дотоод шалгалтууд нь хийгддэг байсан. Гэтэл ажлаа өгөөд өчнөөн жил өнгөрсний дараа хэрэг үүсгэж байгаа нь шалтаг гэж хардаж байна. Албан тушаалаа урвуулан ашигласан асуудал огт байхгүй. Шүүхийн байгууллагын шударга бус явдлыг би биеэрээ мэдэрч байна. Хамгийн түрүүнд шударга ажиллаж байх ёстой хүмүүс биз дээ. 

Нөхөр маань маш их ядарч, сулдьсан байна лээ, аль болох амин дэмээр баялаг хоол ундаар асарч байтал буцаагаад л хорьчихсон. Хүүхдүүд маань аавыгаа гарч ирэхэд үнэхээр их баярласан. Бага охин аавдаа зориулж,  баяраар зурсан зургаа бэлэглээд, хүзүүнээс нь зүүгдээд хэдэн өдөр огт салаагүй. Гэтэл Даваа гаригт хичээлүүдээсээ ирэхэд нь аав нь байхгүй, "Аав маань хааччихсан юм бэ, ээж ээ" гээд л уйлцгаасан. 

Хадам аав маань хүртэл хэдэн өдөр баярлаж, бие нь хүртэл сайжирч байлаа, өвдсөн хүний сэтгэлзүй үнэхээр чухал байдаг юм байна. "Та нар маань тайван байгаарай, энэ бүхний ард гарна шүү, хань нь гэмт хэрэг хийгээгүй шүү" гэж хэлдэг.  Миний хань гэмт хэрэг хийгээгүй гэдгийг нь би ч мэднэ" гэв. 



5
angry
2
care
6
haha
46
liked
12
love
13
sad
11
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18