БНСУ дахь Монгол иргэд "Хурдан" цэгээс төрийн үйлчилгээ авч эхэллээ

Л.Бямбажав
2023/03/22

Монгол Улсаас БНСУ-ын Сөүл хотод суугаа Элчин сайдын яамны консулын хэлтсийн байранд төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааг өнөөдөр /2023.03.22/  нээжээ.  Ингэснээр тус улсад оршин суугаа 53 мянган иргэн үйлчилгээний оператороос 440 төрлийн үйлчилгээ,  киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт, тоон гарын үсгээ үнэ төлбөргүй, шуурхай авах боломж бүрдлээ.

“Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны хоёрдугаар сард БНСУ-д албан ёсны айлчлал хийхдээ энд оршин суугаа монгол иргэдэд нэн тулгамдсан арван асуудлыг шийдвэрлэж эхэлсэн. Эдгээр асуудлын нэг нь төрийн цахим үйлчилгээ байсан. 

Элчин сайдын яамны консулын хэлтсийн байранд төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг нээгдэж, Ерөнхий сайдын амлалт хэрэгжиж байна. Монгол иргэд маань төрийн үйлчилгээгээ төвөг, чирэгдэлгүй, хурдан шуурхай авах боломж бүрдэж байгаад талархалтай байна. Бид иргэддээ мэдээ, мэдээллийг түгээхэд анхаарч ажиллана” гэж Элчин сайд Э.Сарантогос ярилаа.   



ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хуралдаан дээр өгсөн үүрэг, даалгавар хэрэгжиж БНСУ-д “ХУРДАН” төрийн үйлчилгээний цэгийг нээж байна. Бид цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг “ХУРДАН” цэгээр хүргэхээр ажиллаж байна гэлээ.
Тэрбээр мөн Засгийн газрын бодлого, хийж хэрэгжүүлж байгаа ажлаас иргэдэд танилцууллаа. Иргэлийн санал, хүсэлтийг хүлээн авч ажил хэрэг болгоход анхаарч ажиллана гээд “ХУРДАН” цэгийг мөн Сөүл хот дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн байр болон Бусан хотод суугаа Элчин сайдын яамны консулын хэлтэст нээнэ гэлээ.


 
 
 
 
 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18