​Х.Нямбаатар: Гадагшаа оргон зайлсан этгээдүүдийн дансыг хаах чиглэлийг Ерөнхий сайд өглөө

Л.Бямбажав
3 цагийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр мэдээллийн эхэнд  “Ерөнхий сайд хэд хэдэн үүрэг чиглэл өгсөн. Авлигтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд  "Шувуу" ажиллагааны хүрээнд гадаад улсад оргон зайлсан хүмүүсийн хувийн дансыг хааж, царцаах ажлыг мөрдөх байгууллагуудтай хамтран хийх үүрэг даалгавар өглөө.

 АТГ-т шалгагдаж байгаад мөрдөн байцаалтын явцад оргон зайлж, мөрдөн байцаах үйл ажиллагааг тасалдуулсан 18 хүн байгаа. Бусад мөрдөх байгууллагуудад харьяалагдах хүмүүстэй нийлээд 100 гаруй хүнийг ирж хайх,  нутагтаа авчирч, мөрдөн шалгах ажиллагааг цаашид хэвийн үргэлжлүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өглөө.

Өмнө нь мөрдөн байцаагчийн саналыг үндэслэж, прокурорын тогтоолоор дээрх хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгож, гадаад улсуудын хилийн шалган нэвтрүүлэх байгууллагууд руу хүргүүлэх үүргийг өгсөн. Энэ ажил хийгдэж байгаа. 

Өнөөдөр энэ хүмүүсийн санхүүжилт, гадаадад ашиглаж байгаа дансуудыг хаах үүрэг өглөө. Үүнийг мөрдөх байгууллагын санал, прокурорын тогтоолоор холбогдох банк санхүүгийн байгууллагуудтай хамтран хийхээр төлөвлөсөн.

Хоёрдугаарт,  хувийн хэвшлийг дэмжиж, төрийн хүнд суртал, дарамтаас гаргах үүднээс төрийн байгууллага, албан тушаалтан эс үйлдэл үзүүлж, хувийн хэвшлийн аж ахуйн үйл ажиллагаанд саад тотгор үзүүлж байгаа үйлдлийг Эрүүгийн хуульд оруулах үүрэг чиглэлийг мөн өгсөн. 

Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 22.1-д албан тушаалын байдлаа урвуулан ашиглах үйлдэл, эс үйлдэхүйг хуульчилсан байгаа ч үүнийг илүү тодотгож, хувийн хэвшлийг төрийн байгууллага, албан тушаалтны элдэв хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс хамгаалах Эрүүгийн эрх зүйн орчныг тодорхой болгох чиглэл өгсөн" гэлээ. 

Мөн үргэлжлүүлэн тэрбээр " Бид ирэх сарын хоёр дахь долоо хоногт багтаан Эрүүгийн хэрэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна. 

Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдэд авдаг таслан сэргийлэх арга хэмжээнүүдийн төрлийг нэмэгдүүлж, шаардлагагүй тохиолдолд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авахгүй байх, хүний эрхийг хангах, эрүүдэн шүүлгэхийн эсрэг эрх зүйн хамгаалалтыг тогтоож өгье гэдэг агуулгаар зорчих эрхийг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээг шинээр мөн Эрүүгийн хуульд оруулахаар боллоо" гэсэн юм. 



0
angry
0
care
4
haha
0
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18