Монголчууд СNX Strategy гэх онол боловсруулан форекс арилжаанд дэвшил авчирлаа

Л.Бямбажав
2023/03/19

Техник технологи, цахим ертөнц хурдацтай хөгжиж буй энэ цаг үед цахим орчинд арилжаа хийх  боломж хүн бүрт нээлттэй болсон.Үүнийгээ дагаад иргэд хөрөнгийн зах зээл дэх форекс буюу  гадаад валютын арилжаанд оролцож, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх боломжтой болсон ба сүүлийн жилүүдэд уг зах зээлд дэлхийн шилдэг трэйдерүүдтэй ижил хэмжээнд өрсөлдөж чадах мэргэжлийн түвшний арилжаачин Монгол залуус хүч түрэн орж ирсээр байгаа билээ.

 Форекс арилжаанд оролцож ашиг орлогоо нэмэгдүүлэх сонирхолтой арилжаачид нь ирээдүйн ханшийн хөдөлгөөнийг өнгөрсөн дата өгөгдөл болон одоо цагийн график дээр тулгуурлан анализ хийж, цаг үеийн мэдээ мэдээлэлтэй хослуулан цаашдын ханшийн хөдөлгөөнийг урьдчилан зөв таамаглаж чадсанаар урт хугацаандаа өндөр үр дүн гаргадаг байна.

 Арилжаа анхлан сонирхож буй субьект нь ханшийн хөдөлгөөнийг урьдчилан таамаглах зөв аргачлал,  өөрийн гэсэн стратеги ба шинжилгээний техникийг эзэмшиж тогтвортой ашиг орлоготой болох хүртэл дор хаяж таваас зургаан жилийг зарцуулж, тодорхой хэмжээний эрсдэл үүрдэг гэсэн судалгаа байдаг. Тэгвэл Монгол залуус хамтран гадаад валют арилжааны зах зээлд урьд өмнө нь байгаагүй  цоо шинэ аргачлал буюу CNX Strategy гэх аргачлалыг боловсруулан Оюуны өмчийн газраар  баталгаажуулжээ.

 Ингэснээр арилжаачид CNX Strategy- ийн тусламжтайгаар цаг хугацаа алдахгүйгээр богино  хугацаанд өндөр үр дүнтэй , эрсдэл багатай арилжаа хийн орлогоо бодитойгоор нэмэгдүүлэх боломж  нээгдсэн гэсэн үг юм.  Өөрөөр хэлбэл CNX Strategy -ийг эзэмшиж энэхүү техник, арга барилыг өөрт суулган мэргэжлийн түвшинд хөрөнгө оруулалт хийж гадаад валютын зах зээлээс ашиг шимийг нь хүртэх чадварлаг трэйдерүүд бэлтгэгдэж эхэлжээ.  Монгол хүний оюуны чадамжийг юугаар ч үнэлэж баршгүй гэдгийн бас нэгэн тод жишээ энэ юм.

 

 


3
angry
5
care
13
haha
28
liked
7
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18