Б.Баярсайхан: Цахим орчинд хүүхдийн эсрэг хүчирхийлэл ихэсч байна

Л.Бямбажав
2023/03/17

Улсын Их Хурлын хаврын чуулганы өнөөдрийн /2023.03.17/ хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, улмаар гишүүдийн олонх хүлээн авлаа.

Уг хуулийн төслийн талаар  УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Техник технологи өндөр хөгжсөн энэ үед цахим харилцаа чухал болж байна. Хүний нийгмийн харилцаанд олон эрх зүйн зохицуулалт байдаг. Харин сүүлийн 10 жил идэвхжиж хөгжсөн цахим харилцаанд эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Монгол улс хүн амынхаа тооноос ихээр давхцсан тоогоор фэйсбүүк хэрэглэдэг. Хүүхдүүд нь дөрөвхөн наснаасаа Tik Tok хэрэглэгч болж буй. Өсвөр насны хүүхдүүд нь бүгд цахим хэрэглэгч болсон. Тэдний интернетэд өнгөрүүлж байгаа цаг 4-7 цаг болсон. Дэлхий нийтэд цахим орчинд хүүхдийн эсрэг хүчирхийлэл ихэсч байгаа. Манай улсад ч үүнийг тойроогүй.

Томчууд бидний цахим орчинд биеэ авч яваа байдал, үг хэллэг, муу зүйл хүүхдүүдэд нөлөөлж байна. Бидний ярьж байгаа бүдүүлэг үг хэллэг, муу зүйлийг хүүхэд багачууд дуурайж, хаалттай групп нээгээд бие биенийгээ цахимаар хүчирхийлж байна. Тиймээс томчууд бид цахим орчинд соёлтой оролцох, хүүхдүүд харж байгаа гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй. Энэ хуулийг батлуулахад цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг оруулж батлуулъя гэсэн саналуудыг хэлж байсан. Уг хууль бие даасан байх ёстой гэдэгт итгэл төрж байна. Тиймээс эрхэм УИХ-ын дарга аа, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЦХХХ-ны сайд  Учрал болон эрхэм УИХ-ын гишүүдээ хөгжингүй орнууд тодруулбал хамгийн сүүлд Филиппин улс цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах бие даасан хуулиа баталлаа. Миний хувьд цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хуулийг санаачлан батлуулахаар судалгааны ажил дууссан. Тун удахгүй хуулийг дэмжих хэлэлцүүлгийн санал авна" гэлээ. 


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18