Хууль зөрчин томилогдсон төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлөх чиглэл өглөө

Л.Бямбажав
2023/03/17

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Авлигатай тэмцэх “5Ш” үйл ажиллагааны Шүүр болон Шилжүүлэн авах ажиллагааны хэрэгжилтийг хариуцаж эхэлсэн. 

Төрийн алба, төрийн өмч “шимэгчид”-ээс салахын тулд Шүүр ажиллагааг эхлүүлсэн. Энэ хүрээнд аймаг, нийслэлийн засаг дарга, яамд, агентлагууд, ТӨК-иуд зэрэг төрийн байгууллагуудын дарга нар энэ оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хүртэл хууль тогтоомж, шаардлагыг зөрчиж томилогдсон албан тушаалтнуудыг олж тогтоож, ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болгожээ. 

Тодруулбал,
- Төрийн албаны тухай хуульд тавигдсан шаардлагыг хангаагүй,
- Ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй,
- ТӨК, улсын үйлдвэрийн газрын журам дагуу томилогдоогүй,
- Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг удаа дараалан зөрчсөн,
- Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан,
- АТГ-аар Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй,
- Ашиг сонирхлын зөрчилтэй гэж тогтоогдсон зэрэг асуудалтай бол ажлаас нь чөлөөлнө.

Засгийн газар төрийн албанд танил тал, хөрөнгө мөнгөөр томилогдож, бусдын боломжийг “хулгайлдаг” асуудлыг арилгахаар ийнхүү ажиллаж эхэллээ. Шүүр ажиллагаагаар төрийн албан дахь хэвшмэл мэт болсон, бугшсан албан тушаалтнуудыг шүүрдэн цэвэрлэж, хууль журам дагуу шаардлага хангасан албан хаагчидтай, ёс зүйтэй, авлига, хүнд сурталгүй төрийг бий болгохоор зорьж буй. 




0
angry
0
care
0
haha
5
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18