Органик үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг, урамшуулал үзүүлэх хуулийн төсөл өргөн барилаа

Л.Бямбажав
2023/03/16

Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Ш.Адьшаа, П.Анужин, Т.Аубакир, Б.Саранчимэг нар өнөөдөр (2023.03.16) хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Манай улсад өнгөрөгч оны байдлаар 715 органик бүтээгдэхүүнийг 348 органик үйлдвэрлэл эрхлэгч үйлдвэрлэснээ www.organic.mofa.gov.mn цахим хуудаст бүртгүүлжээ. Эдгээр органик бүтээгдэхүүний дийлэнх хувийг газар тариалангийн бүтээгдэхүүн эзэлж байна. Гэвч органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн орлогын хэмжээ, бүтээгдэхүүний чанар стандарт харилцан адилгүйгээс өнөөг хүртэл албан ёсны бүртгэл, судалдаа гараагүй байгаа юм. Мөн иргэдийн органик бүтээгдэхүүний талаарх ойлголт дутмаг, төрөөс үзүүлэх дэмжлэг, урамшууллын тогтолцоо хангалтгүй, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн таатай орчин бүрдээгүй байгааг төсөл санаачлагчид хэлж байв.
Иймд Улсын Их Хурлаас 2016 онд баталсан Органик хүнсний тухай хуулийн үйлчлэх цар хүрээг өргөжүүлэх, эх орны үйлдвэрлэлийн органик бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх зорилгоор Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл нь 5 бүлэг, 18 зүйлтэй. Хууль батлагдсанаар байгаль орчин, эко систем, хүний эрүүл мэндэд ээлтэй органик үйлдвэрлэлийг дэмжиж олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, орон нутагт ажлын байрыг бий болгохоос гадна эрүүл баталгаатай хүнс, бүтээгдэхүүнээр хүн амаа хангах, экспортыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн зорилтуудыг биелүүлэх боломжтой гэдгийг төсөл санаачлагчид онцлов.


Хуулийн төсөлд органик хүнсний бүртгэл мэдээллийг цахим сангийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхойлон тусгах, импортыг орлох үндэсний органик бүтээгдэхүүнийг баталгаажуулах тогтолцоог бүрдүүлэх, үйлдвэрүүдийн түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх, органик үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг, урамшуулал, органик үйлдвэрлэл, бүтээгдэхүүнд тавих хяналт, хариуцлагын тогтолцооны асуудлыг нарийвчлан тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18