Шүүхээс талийгаач Г.Алтанг цагаатгаж, Ш.Батхүүд 9 жилийн хорих ял оноолоо

М.Төгөлдөр
2023/03/16

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 14, 15-ны өдрийн хуралдаанаар шүүгдэгч Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, талийгаач Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэлэлцсэн байна. 

Тус шүүхээс талийгаач Г.Алтан болон Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Ш.Батхүүгийн эдлэх ялыг есөн жилийн хорих ялаар тогтоож, шүүгдэгч Ч.Ганзоригт холбогдох торгох ялыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Тодруулбал: Ш.Батхүү нь Хадгаламж банк ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Монгол банкнаас төлбөрийн баталгаа, банкны баталгааны гэрээ хийх тусгай зөвшөөрөл олгогдоогүй байхдаа хадгаламж эзэмшигч Э.Сүрэнгээс мөнгө зээлэхдээ албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглан хууль бус төлөөлөн удирдан зөвлөлийн тэмдэглэл, тогтоол гарган, тухайн үед ажиллаж байсан гүйцэтгэх захирлуудаар төлбөрийн баталгаа, банкны батлан даалтын гэрээ хийлгэсэн нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн архивын баримтад үзлэг хийсэн баримтаар тогтоогджээ. 

Өөрөөр хэлбэл Ш.Батхүүгийн хууль бус төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг Г.Алтан, Э.Сүрэн нар нь Хадгаламж банк ХХК-ийг Монгол банкнаас тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгддэг төлбөрийн баталгаа, банкны баталгаа гаргах эрхгүй гэдгийг болон Банкны тухай хууль, Монгол банкны Ерөнхийлөгчөөс гаргасан журмыг зөрчсөн үйлдлээ нууж албан бичгийн бүртгэлд бүртгээгүй зэрэг үйлдлийг мэдэхгүй боломжгүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байгаа учир Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тэдгээрийг цагаатгаж, шүүгдэгч Ш.Батхүүг Г.Алтан Э.Сүрэн нартай бүлэглэн хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.Батхүүгийн эдлэх ялыг 9 жилийн хорих ялаар тогтоож, шүүгдэгч Ч.Ганзоригт холбогдох торгох ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 


3
angry
0
care
1
haha
5
liked
1
love
3
sad
11
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18