Тодруулга: Гурван настай хүү өөд болсон гэдэг ташаа мэдээлэл

Н.Мижидмаа
2023/03/16

2023 оны гуравдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны дугаар тоотод гурван настай хүү зодуулан гуравдугаар сарын 8-ны 09:40 цагийн орчимд ГССҮТ-д ухаангүй байдалтайгаар хүргэгдэж, хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Шалгалтын явцад Л-ийн хамтран амьдрагч Э нь 3-6 насны хөвгүүдийг гэртээ харж үлдэхдээ гурван настай Б-г зодсон байж болзошгүй байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. 

Бид хүүгийн аавтай уулзаж тодруулахад "Хүүг маань хойд эцэгтээ зодуулсныг ээж нь цагдаагийн байгууллагаас нуун дарагдуулсан үндэслэлээр баривчилагдсан. Мөн хүүг хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэсэн нь үнэн. Хүүгийн 6 настай ахыг төрсөн аав нь өөр дээрээ авсан" талаараа ярьсан билээ.

Гурван настай хүү өнөөдөр /2023.03.16/ ГССҮТ-д ес дахь өдрөө хэвтэн эмчлүүлж байна. Бид хүүгийн биеийн байдлыг ГССҮТ-өөс тодруулахад "Хүүгийн байдал маш хүнд хэвээр. Ухаан ороогүй, амьсгалын аппараттай, эрчимт эмчилгээ хийлгэж байна. Хүүг нас барсан гэдэг мэдээлэл ташаа" гэв.

Мөн хүүгийн шулуун гэдэсний ойролцоо няцралттай байгаа гэх мэдээлэл нь хүү бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон байж болзошгүй гэх мэдээлэл байсан юм. Тэгвэл эмч нарын үзлэгээр хүүд бэлгийн хүчирхийлэл үйлдэгдсэн эсэхийг эцэслэн тогтоогоогүй байгаа юм байна.


4
angry
1
care
0
haha
0
liked
0
love
18
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18