Д.Амарбаясгалан: Яам дур мэдэн хүүхдийг мэдээллээс хасах боломжгүй

Л.Бямбажав
2023/03/15

Хүүхдийн мөнгөний алдааг засах ажил ямар байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа. 

Тэрбээр  "Хүүхдийн мөнгөний зөрчлийг арилгах ажлын хэсэг ажлаа хийгээд явж байна. Иргэдээс ирсэн санал хүсэлт, гомдлын дагуу анхан шатны нэгж дээр мэдээллийг засаж сайжруулах ажлыг эрчимтэй хийж байна. Үндсэндээ албан байгууллагуудад байсан мэдээллийн зөрүү ихээхэн арилж байна, тодорхой хэмжээний цаг хугацаа авна. Нэгдсэн нэг мэдээлэлтэй болсны дараа алдаа нь бүрэн арилна.


Бидэнд ирсэн 3500 орчим хүүхдийн мэдээлэл байна. Жишээ нь, нэгдүгээр сардаа мөнгө аваад, хоёр, гуравдугаар сардаа авч чадаагүй гэх мэдээлэл байна. Иргэд анхан шатны байгууллагуудад очиж өөрсдийн үл хөдлөх болон бусад төрлийн мэдээллийг өөрчилж, шинэчлэх ажилд идэвхтэй оролцох ёстой. 

Энэ ажил идэвхтэй явж байгааг УБЕГ, хөдөлмөр халамж үйлчилгээний газар, анхан шатны нэгжээс мэдээлэл ирж байна. Хүндрэл үүсгэхгүйгээр мэдээллийг шинэчлэх ажлыг холбогдох яам тамгын газрууд ажиллаж байна. Сум, хороо зэрэг харъяалагдах газраа мэдээллээ шинэчлүүлэх шаардлагатай. Түүнээс биш яам дур мэдэн хүүхдийг мэдээллээс хасах боломж байхгүй" гэлээ. 



8
angry
0
care
3
haha
1
liked
1
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18