Өнөөдрөөс цахим гадаад паспорт хэвлэгдэж иргэд хүлээн авахад бэлэн боллоо

Н.Мижидмаа
2023/03/15

Үндэсний энгийн цахим гадаад паспорт иргэдэд хүргэгдэж эхэллээ /2023.03.14/ Энэ оны 3 дугаар сарын 1-нээс үндэсний энгийн цахим гадаад паспортын захиалга эхэлсэн бол өнөөдрөөс үндэсний энгийн цахим гадаад паспорт хэвлэгдэж иргэд хүлээн авахад бэлэн боллоо.

 Улсын бүртгэлийн байгууллагын энэ онд хэрэгжүүлж буй томоохон ажлуудын нэг Монгол улсын иргэдэд олон улсын стандартад нийцсэн үндэсний энгийн цахим гадаад паспорт олгох байсан. Энэ ажлын хүрээнд манай улс ИКАО буюу олон улсын иргэний нисэхийн байгууллагын нийтийн түлхүүрийн санд 2021 оны 12-р сард 82 дахь орноор элсэн орсон юм. Уг нийтийн түлхүүрийн санд одоогоор 90 гаруй орон гишүүн болж элссэн байдаг бөгөөдд эдгээр орнууд тус мэдээллийн санг дундаа ашигладаг онцлогтой.

 Цахим гадаад паспорттой иргэдийн мэдээлэл нийтийн түлхүүрийн санд байршдаг. Ингэснээр олон улсын хилийн шалган нэвтрүүлэх, гааль зэрэг газруудад үүсдэг дарааллыг багасгах, бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, хугацааг хууль бусаар сунгах асуудлыг зогсоох, иргэний танилтыг дээд түвшний нарийвчлалтай болгох паспорт олгосон газрыг хөдлөшгүйгээр баталгаажуулах, мэдээллийн аюулгүй байдлын түвшинг нэмэгдүүлэх зэрэг давуу талуудтай.

 Иргэд үндэсний энгийн цахим гадаад паспорт болон үндэсний энгийн гадаад паспортын аль нэгийг өөрийн сонголтоор захиалах боломжтой бөгөөд үндэсний энгийн цахим гадаад паспортын үнэ 82500 төгрөг бол үндэсний энгийн паспорт 40000 төгрөгийн үнэтэй. Дашрамд дурьдахад Австрали, Канад, АНУ, Шенгений орнууд, Япон, Омнед Солонгос, Тайвань, Хонконг, Тайланд, Малайз, Сингапур, Индонез, Турк зэрэг улсууд цахим гарц буюу E-GATE-ээр цахим паспорт ашиглан нэвтэрч байна.


1
angry
1
care
3
haha
3
liked
0
love
5
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18