ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар: Би Монголын төрд шударга, зарчимч ажиллаж байгаад л дуусна

Н.Мижидмаа
2023/03/15

С.Батдөлийн хэрэгт холбогдуулан Зам тээвэр хөгжлийн дэд сайд Л.Халтарыг АТГ-аас шалгаж байгаа талаар мэдээллээд байгаа билээ. Тэгвэл түүнээс уг асуудлын хүрээнд тодрууллаа.

Зам тээвэр хөгжлийн дэд сайд Л.Халтар: Би 2021 оноос эхлээд та нарын анхаарлын төвд орсон. Хил хаагдахад л машины тээвэрт намайг оролцож байна гэж намайг гүтгэсэн. Тэрний дараа Хятад Монголын хил хаагдаад нээгдэх үед хилийн боомт дээр чингэлэг тээвэр зохион байгуулж баяжих гэж байна гэж баахан хэлсэн. Миний хувьд зарчим бариад шудрага төрийн төлөө зүтгэж байгаа нь зарим хүнд таалагддаггүй юм шиг байгаа юм. Намайг нүүрсний хэрэгт холбогдуулж байцаасан зүйл нэг ч болсонгүй. Асуухгүйгээр яллах дүгнэлт гаргаад явдаг нь тийм юм байлгүй. Манай эхнэрийг бас С.Батдөлийн дарга нь байсан гэж нэг хэсэг бичлээ.  Дараа нь С.Батдөлийн асуудал сөхөгдсний дараа манай эхнэрийн гарын үсгийг хуурамчаар үйлдээд гаргаж явуулсныг эхнэр маань цагдаад мэдүүлсэн. Манай эхнэр 2022 оны 12 сарын 22-нд ээлжийн амралтаа авсан. Тэр нэг янз бүрийн хурал нь 12 сарын 23-нд болсон юм шиг байгаа юм. Тэрэн дээр нь гарын үсгийг нь хуурамчаар үйлдчихсэн байсан. Манай эхнэр бид хоёр хоёулаа төмөр замын сургуулийг төгссөн. 1992 оноос эхлээд Төмөр замд ажиллаж нийт 30-аад жил ажиллахдаа нэг ч дарга гэдэг албан тушаалд томилогдож үзээгүй. Тийм учраас намайг муухай харагдуулахын тулд хийж буй үйлдэл. Манай эхнэрийг нэг удаа дуудаж байцаалт авсан нь хуурамчаар гарын үсгийг нь ашигласан гэх асуудлыг мэдүүлсэн нь тэр байсан.

Бичлэгээр үзэх:


6
angry
0
care
1
haha
1
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18