Нийслэлд терминалууд хэрэгтэй учир Сэргээн босголтын банк​тай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ

Л.Бямбажав
2023/03/14

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар болон бусад албаныхан  Европын сэргээн босголт хөгжлийн банкны Улаанбаатар  дахь суурин төлөөлөгчийн газрын төлөөлөгчидтэй /2023.03.14/ өнөөдөр  уулзлаа. Уулзалтаар Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад хамтран ажиллах асуудлаар санал солилцсон байна.  

Уулзалтын эхэнд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээгээ товч танилцууллаа.

Засгийн газар эн тэргүүнд нийтийн тээврийн шинэчлэлд онцгойлон  анхаарч 2023 онд 700 гаруй 2024 онд 100 орчим автобусыг шинээр оруулж парк шинэчлэл хийхээр ажиллаж байгаагаа онцлон танилцууллаа. Ингэснээр 2009 оноос хойш Нийслэл хотын нийтийн тээвэрт  14 жилийн дараа парк шинэчлэл бүрэн хийгдэнэ. Харин автобус нэмэгдэхийн хэрээр терминал, бусад асуудлууд яригдах учраас нийтийн тээврийн менежментийн чиглэлээр техникийн туслалцаа, дэмжлэг авах шаардлагатай байгаагаа илэрхийллээ.

Харин Европын сэргээн босголт хөгжлийн банкны төлөөлөгчид гурван ажил арга хэмжээнд хамтран ажиллах сонирхолтой боломж байгааг илэрхийлэв.

Нэгдүгээрт: автобусны шинэ терминал барилга байгууламж бүхий дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх, тэр дундаа цахилгаан автобусны цэнэглэгч суурилуулах, цахилгаан автобуснууд худалдан авах;

Хоёрдугаарт: зогсоолоос автомашин түрээслэх системийн  үйлчилгээнд хамтран ажиллах;

Гуравдугаарт: Замын хөдөлгөөний удирдлагын систем, мэдээлэл технологийн төсөл буюу дижитал кадастрын виртуал систем дээр хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийллээ.

Уулзалтад  Нийслэл УБ хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга Ц.Батгэрэл, Нийслэл УБ хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг, Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар, Нийслэлийн нийтийн тээврийн газрын тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга С.Адъяасүрэн нар байлцлаа.






1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18