Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүллээ

Л.Бямбажав
2023/03/14

АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг:

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгой бүлэг орд газраас Эрдэнэс Тавантолгой компани болон орон нутгийн өмчит Тавантолгой ХК нүүрс олборлох, борлуулах, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, төмөр замын бүтээн байгуулалт, барилгын ажил гүйцэтгэх, бараа, ажил үйлчилгээ худалдан авах, сонгон шалгаруулах ажиллагаанд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагааг ажлын хэсэг явуулж байна. 

Одоогийн байдлаар ажлын хэсэг хэрэг бүртгэлийн 25

Мөрдөн байцаалтын 17 нийт 42 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд хил хамгаалах байгууллага, гааль, АТҮТ-ийн эрх бүхий албан тушаалтан хууль бусаар гаалийн бүрдүүлэлтгүй тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлсэний хариуд хахууль хариу авсан, С зөвшөөрөл олгохдоо бусдаас хахууль авсан нийт 42 яллагдагчид холбогдох гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч шүүхэд шилжүүлсэн. 

Энэ хугацаанд эд мөрийн баримтыг илрүүлэх, бэхжүүлэх зорилгоор нэгжлэг хийх ажиллагааны хүрээнд 166 оббъекод явуулахад, хүний бие, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 437 оббьектод явууллаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдоос 1032 хүнээс гэрчийн мэдүүлэг авч хөрөнгийн үнэлгээ, бичиг техникийн шинжилгээ хийх ажиллагааг 25 удаа, байгууллага, ААН, иргэнээс 973 удаа баримт материал гаргуулан авсан. 

Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 85 албан тушаалтанд Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан бөгөөд үүний 48 нь нийтийн албан тушаалтан байна. 

Үүнд:

  • Улс төрд нөлөө бүхий албан тушаалтан УИХ-ын гишүүн зургаан
  • ЗТХ-ийн сайд асан нэг 
  • ТНБД асан нэг
  • Аймаг, сумын Засаг дарга дөрөв,
  • ИТХ-ын дарга нэг 
  • УИХ-ын гишүүний зөвлөх нэг 
  • Гаалийн улсын байцаагч 12
  • Хил хамгаалах байгууллагын дөрөв
  • АТҮТ-ийн дөрвөн албан тушаалтан
  • Өмнөговь аймгийн Газрын харилцаа, зохион байгуулалтын газрын даамал хоёр,
  • Боомтын захиргааны ажилтан хоёр
  • ЭТТ-н эрх бүхий албан тушаалтан долоо
  • Тавантолгой Төмөр зам ХК-ийн гурав

Нэр бүхий хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан 15, 22 иргэн тус тус яллагдагчаар татагдсан. Үүний 24 албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 14 албан тушаалтныг хахууль авсан, 26 албан тушаалтныг хахууль өгөх, 24 албан тушаалтныг хахууль өгөх, 21 албан тушаалтныг мөнгө  угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 

                                                        Одоогоор найман яллагдагч хоригдож байна. 

  • Улсын хилээр гарахыг хязгаарлаж 41 хүнд 
  • Албан үүргээс нь түдгэлзүүлсэн дөрөв
  • Хувийн баталгаа авах, таслан сэргийлэх арга хэмжээг 26 яллагдагчид авсан. 

Мөн 94 үл хөдлөх хөрөнгө, 48 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг 5 газар, 2 хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 40 хуулийн этгээдийн арилжааны банкан дахь зарлагын гүйлгээ, 4 иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэт цаасны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан" гэв. 

 УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлдүүлэх саналыг АТГ-аас УЕП-т хүргүүлж байна.

 Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат яллагдагчаар татагдсан, 2022 оны ХОМ-ээ мэдүүлээгүй мөн УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан учраас бид бүрэн эрхийн асуудлыг нь хөндөөгүй. 




0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18