Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүллээ

Л.Бямбажав
2023/03/13

Монгол Улсын эдийн засаг, уурхайчдын хувьд өнөөдөр түүхэн өдөр тохиож байна.Тодруулбал,  Оюутолгойн нийт нөөцийн 80 хувь нь газрын гүндээ оршдог. Тэгвэл гүнийн уурхайн олборлолт өнөөдөр /2023.03.13/ ийнхүү эхэлснээр Монгол Улсын эдийн засагт олон эерэг өөрчлөлтийг авчрах чухал үйл явдал Өмнийн говьд болж байна. 

Гүний уурхайн олборлолтыг эхлүүлж буй ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио-Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм болон бусад албаны төлөөлөл оролцож байнаГүнийн уурхайг блокчлон олборлох бөгөөд энэхүү олборлох арга нь уулын даралтын хүч буюу газрын татах хүчийг ашиглан гүний уурхайн хүдрийн биетийг доороос нь нурааж олборлох арга юм. Хүдрийн биетийн доогуур хөндлөн малталт хийж, түүгээр тэслэхэд хүдрийн биет хөдөлгөөнд орж, нурж эхэлнэ. Тэсэлгээгээр бутарсан хүдрийг бутлуурын хэсэг рүү утгуурт ачигчаар зөөнө. Хүдэр буулгах цэгээс хүдрийг авах тусам дээр нь байгаа хүдэр сулран нурж орж ирнэ. Хүдрийн урсгал нь энэ мэтээр уулын даралт дор тасралтгүй үргэлжилнэ.

Оюутолгой нь Монголын хамгийн том зэс, алтны компани бөгөөд 34 хувийг Монголын Засгийн газрыг төлөөлөн Эрдэнэс Оюу Толгой компани, 66 хувийг Рио Тинто групп эзэмшдэг. Рио Тинто нь 2022 оны нэгдүгээр сард Монгол Улстай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг хугацаанаас нь өмнө эхлүүлэх амлалтаа биелүүлж цаашид Монгол Улсыг дэлхийд тэргүүлэх зэс үйлдвэрлэгч болгох эхлэлийг тавьж байна. Мөн Рио Тинто групп Туркойз Хилл Ресурсийн үлдсэн хувийг худалдан авснаар эзэмшил, засаглалын илуу энгийн бүтэцтэйгээр төслийг урагшлуулах боломж бүрэлдсэн юм.
Оюутолгойн бүлэг ордын нийт нөөцийн дийлэнх хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь хюго Даммет ордын гүнд оршдог. Гүний уурхайн олборлолтыг аюулгуй, дэвшилтэт “блокчлон олборлох" аргачлалаар
ийнхүү эхлүүлснээр Оюутолгой нь зэсийн баяжмалын үйлдвэрлэлдээ ил уурхайн хүдэр дээр нэмж газрын гүний 13км-ээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдэх юм.
Гүний уурхайгаас нэг өдөрт олборлох хүдрийн хэмжээг ирэх жилүүдэд аажмаар нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн оргил үед хүргэхээр зорьж буй.






0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18