Оюутолгойн гүний уурхайн нээлт ирэх Даваа гаригт болно

Л.Бямбажав
2023/03/10

Оюутолгойн гүний уурхайн нээлт ирэх Даваа гаригт болно. Ийн гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна манай улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж үлэмж нэмэгдэх юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  МҮОНТ-д ярилцлага өгөх үеэрээ Оюутолгойн гүний уурхайн талаар тэрбээр "Оюутолгойн гүний уурхай гуравдугаар сарын 13-нд нээлтээ хийнэ гэдэг бол Монгол Улсын түүхэнд болоод гүний уурхайн түүхэнд тод өдөр болох юм. Энэ нь цаашлаад Монгол Улсын ДНБ-ийг хоёр дахин тэлэх боломжийг олгож байна. Өөрөөр хэлбэл, бидний ирээдүй гэрэлтэй тал руугаа явж байнаОюутолгойн гүний уурхайг энгийнээр тайлбарлавал, зэсийн гол цооног дунд газар дор хонгил хийн, улмаар цооногууд гаргаж гоожилт хийнэ гэсэн үг. Тэгэхээр бараг хаягдалгүй баяжмал гарах юм. Нэг машин баяжмал гаргах, нэг машин шороотой баяжмал гаргах нь маш их ялгаатай" хэмээсэн.

Оюутолгойн гүний уурхайн онцлох тоо, баримтууд:

  • Оюутолгойн ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд оршдог
  • Олборлолтын арга: Блокчлон олборлох
  • Үйл ажиллагаа: Гүний уурхай нь 12 цагийн хоёр ээлжээр жилийн 365 өдөр ажиллана.
  • Туузан дамжуулагчийн нийт урт нь 13.2 км буюу Сүхбаатарын талбайгаас Толгойтын өртөө хүрэх зайтай тэнцэнэ.
  • Хамгийн гүн босоо ам нь “Блю Скай” цамхгийг 12 давхарласантай дүйцнэ.
  • Хюго Дамметт ордын хойд бүсэд баригдах хонгилын нийт урт нь 203 км гаруй байна (ихэнх хэсэгтээ 5.5 м өндөртэй, 5 м өргөнтэй).

Гүнийн уурхайг Блокчлон олборлох юм. Тэгвэл Блокчлон олборлох гэж юу вэ?

Блокчлон олборлох арга нь уулын даралтын хүч буюу газрын татах хүчийг ашиглан гүний уурхайн хүдрийн биетийг доороос нь нурааж олборлох арга юм. Хүдрийн биетийн доогуур хөндлөн малталт хийж, түүгээр тэслэхэд хүдрийн биет хөдөлгөөнд орж, нурж эхэлнэ. Тэсэлгээгээр бутарсан хүдрийг бутлуурын хэсэг рүү утгуурт ачигчаар зөөнө. Хүдэр буулгах цэгээс хүдрийг авах тусам дээр нь байгаа хүдэр сулран нурж орж ирнэ. Хүдрийн урсгал нь энэ мэтээр уулын даралт дор тасралтгүй үргэлжилнэ.




0
angry
3
care
0
haha
2
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18